Сайхан мэдээтэй шүү

Би нь одоол нүдээ нээж байгаа юм шиг санагдаж байна шүү хэ хэ. Одоо ч ком.оо тог тог гээл мэдээллийг бол доор нь та бүхнийхээ сонорт хүргээл хүргээл байж дээ. Блогоосоо нэг хэсэгтээ хол хөндий байсан чинь, бүр төсөөрчихсөн байна шд, хэлд ороогүй жаал дөнгөж аав ээж гэсэн болж байгаа аятай л…

Ядаж байхад комоосоо хол ном эргүүлсэн болоод байлаа, гэтэл нөгөө ном нь нээх дээр үеийн хөгшин маягийн бичлэгээр биччихсэн. Уншиж байгаа номондоо хэт хорхойтоод өөрөө хүртэл 1990ээд оны үеийн үг хэллэгтэй болоод, гай болж байнаа. Энэ мэтээр үргэлжилвэл хүүхэд нохойн доог, хүн амьтны амны бай болноооооооо гэж. Өөрөө өөртөө анзаарагдах хэмжээнд хэлж арих маань өөрчлөгдөөд байдаг, яаанаа ха ха.

За ямарч байсан цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болсондоо магнайгаа хагартал баярлаад барахгүй байна. Одоо миний өрөө сайхан тохь тухтай ч юм шиг санагдаад байгаа шүү хэ хэ, маргаашнаас эхлээд хэвийн амьдралдаа эргэн орж хэл амаа зүгширүүлээд сонирхолтой содон мэдээллээ хайж та бүхэнтэйгээ хуваалцах ажилдаа орноо. Цаг мөч алгасалгүй мэнд усаа мэдэлцэх, санал сэтгэгдлээ хуваалцах бүрэн боломжтой болсон гэдгээ мэдэгдчихлээ. Тиймээс өнөөдрийн  хувьд хангалттай, сайхан амраарай гэж л хэлэх үлдлээ. Ойрдоо намайг зүүдэлсэн хүн байхгүй байх, тиймээс энэ шөнө бүгдээрэй зүүдэндээ уулзнаа ха ха. Бүгдээрэй тавтай нойрсоорой

2 comments

  1. tujaa · February 16, 2011

    i do believe no other person makes more comments than mee… wad cha think?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s