2011.02.17

Цастай өвөл Мөстэй өвөл

Цана чаргаар гулгадаг өвөл

Ёооооооох одоо болноо, одоо хангалттай, бүр цас мөснөөс нь залхаж байна. Ханайд хүрч халуурах, хамар битүүрэх, нусаа чирэх, толгой өвдөх гэх мэтийн амьдралын садаануудаас залхаж байна, үзэн ядаж байна. Цас мөс нь хайлаад, над шал энэ тэр нь хурдан болж тус болоосой. Манай энд хүйтны эрч улам л чангараад, ямар лайтай гайтай юм бэ. Жоохон дулаарлаа гээл хошгорчихвуу чи гэсэн шиг Converse өмсөв үү үгүй юу толгой тархи, хоолой амыг минь өвтгөчих л юмаа,  амьхандаа л зузаавтар хувцас өмсөөд гэлдэрсэн, гэтэл даараал гэртээ харьсан. Энэ амьдрал биш шүү, ТИЙМ  ҮҮ ха ха. Өглөө хичээлдээ ирэх замдаа сонин гарчиглатал, ойрдоо ер нь хаврын бараа харахгүй шинжтэй гэнэ шүү, бүүүүүр 3сарын 20 хүрч байж урин дулаантай учиран золгох юм байх.

За ямарч байсан гэгээн хайрын Valentinz Day өнгөрлөө, ярьж тохиролцож мөрийцсөн болзоондоо явах уу эсвэл эс явах уу, шийтгүүлэх үү эс шийтгүүлэх үү гэдгээ тогтоож тодруулчихсаан гэж. Хайрт  хосуудын баярын өдрөөр болзоонд явах хосоо хайж олох уу, асууж сураглах уу, ямартай ч 3-4 долоо хоногийн хугацаа байлаа.

Намайг шийтгүүлээсэй гэж хүсэж байсан хүн байгаа бол тун харамсалтай байна, Шийтгэл гээчийг хүлээхгүй болсондоо хязгааргүй их баяртай байгаа. Гэхдээ энэ удаад БОЛЗОО маань нууц байвал зүгээр гэж бодлоо хэ хэ. Зүгээр л болзоо шиг болзоо байсаан гэхээс хэтэрч чадахгүйн дээ.

Сүүлийн үед яагаад ч юм зав гарч өгөхгүй хирнээ амьдрал нэг л хэвийн үргэлжлээд ямарч утга алга. УТГА АЛГА, УТГА АЛГА гэээл орилоод явж байна ха ха. Өнөөдрийн сонинг уншаад бүүүр сэтгэл санаагаар уначихсан, аймшигтай хүйтэн нь үргэлжилсээр л… Мэдэгдэх сайхан мэдээ гэвэл нэг хуучны найзтай уулзаад, хэдэн шинэ танилтай болоод жоохон чалчиж суусан юм байна. Тэр найз маань энд ирээд найзалсан хамгийн анхны найз, их хөөрхөн хөгжилтэй сэтгэлээрэй. Хамгийн таалагддаг зан нь их сэргэлэн хаана ч явсан яг л гэртээ байгаа юм шиг байж чаддаг, шинэ хүмүүстэй танилцаж найзалж нөхөрлөхдөө тун амархан. Хамт байхаар их хөгжилтэй байдаг байлаа, дахиад уулзсан чинь ямар сайхан байваа хэ хэ. Зав энэ тэр минь гараад боломж бололцоо маань байвал байнга уулзалдаж байна шүү гэх мэтийг амлаал салцгаасан даа.

2 comments

  1. Jonny · May 27, 2011

    hey honey chi xoorxon ym aaa…………….

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s