Мянган лан алт

Оройн мэнд хүн ардаа, баасан гариг шүү дээ өнөөдөр чинь. Юу хийх гэж байна даа????

Миний хувьд гадагшаа гарж хамаг биеэ сэгсчих чадал ч алга, хүсэл ч алга. Шалтгаан нь тодооооооос тод гэж вайгаа, гадаа бузартай хүйтэн байна бурхан минь. Ханиадаа хүндрүүлчихгүй гэртээ сууж байх нь хамгаас чухал болоод байна, ядаж байхад өнөөдөр бараг л 5 цаг автобусаар зугааллаа. Бөгс сандалтайгаа наалдах нь холгүй урт замд нэг зүүрмэглэж, нэг дуу сонсож, нэг цонхоор харсаар байгаад сүүлдээ ядраад гэрээ санасан ха ха. Ямар учиртай холыг зорьвооо гэхээр байна шүү дээ, манай ангийнхан Швед төдийгүй дэрхийн олон орныг бүтээгдэхүүнээрээ хангадаг нэгэн томоохон цаасны үйлдвэрт айлчилсан ухаантай. Нээээх сүрхий шан хийж шавар нухсан юм шиг 22ширхэг туйлдсан этгээдүүд хотод орж ирэв үү үгүй юу баяртай энэ тэр гэж ёсорхох ч сөхөөгүй гэрийн зүг гэдэн годон.

Өнөөдөр Би гэдэг хүн энд нүүж ирснээсээ хойш хамгийн эрт бослоо. Уг нь гэрийнхэндээ намайгаа чухам 06 цаг гээд сэрээдэг юм шдээ гээл захиж захиж унтсан, гэтэл 07 болж байхад ээж сэрээвээ. Над шиг нойрмог хүн ээжийг нэг дуудахад л годос гэж харайгаад 10 мин дотор хам хум гээл бэлэн болсон гэж бодохоор өнөөдрийн айлчлал тун чухал байсан гэдгийг ойлгож байгаа байхаа. Би хамгийн сүүлд хэзээ ингэж их яарч, нүүр амаа дутуу хагас угаачихаад гарж гүйж байсан болоо гэж бодтол ер санаанд орж ирэхгүй байна лээ, тийм л нам тайван хүн юм байгаа биз.

Өлөн элгэн дээрээ идсэн 1 ширхэг алим 1000лан алттай тэнцдэг юм гэнэлээ гэж Эмээ маань жоохон байхад минь л хэлдэг байсан, өглөөний цайгаа ууж  амжаагүй болохоор гэнэт тэр санаанд ороод ходоодоороо баяждаг юм билүү гээд 1 алим идчихсэн, маргааш ч гэдсээ дааж босч ирэхгүй юм байхаа. Болдог бол тэр алтыг нь баагаад гаргаад ирэх юмсан, мөнгө олох гэж ажил энэ тэр хайхгүй амар байхсан ха ха.

Эрт боссон шаазгай яаана ч гэдэг билээ, ямарч байсан нэг юм хийж бүтээх л юм байдаг. Ганц өдөр эрт босчихсон чинь өдөр ямарч урт санагдваа, энэ чинь их сайхан мэдрэмж юм шүү дээ. Тиймээс жоохон эрт унтаж эрт босож байх талаар арга хэмжээ авах болсон байхаа тэ. За миний өнөөдрийн сонин нэг иймэрхүү.

манай ангийн мангарууд ажилдаа гарах гэж байнаа ха ха

үйлдвэрийг тойрон аялнаа, хөтөч маань мик.ээ шалгаж байсын

2 хэсэгт хуваагдаад тус тусын хөтчөө дагаад маааааааарш

энэ мэтийн аймшигтай том усан онгоцнуудаар захиалгын цааснуудаа олон улсуудруу экспортолдог юи гэнэ

бэлэн болсон цааснууд нь нэг иймэрхүү, ачигдах ээлжээ хүлээгээд хөглөрч байна, эхлээд баглалтанд орноо эд нар чинь бас

энэ их сонирхолтой зүйл байгаа, бүгд чихэндээ нэг нэгийг унжуулчихаад сайхан явлаа шүү дээ. Энэ чихэвч нь 2 чухал үүргийг зэрэг гүйцэтгэдгээрэй онцлог, 1д үйлдвэрийн чих дүлийрүүлэм их дуунаас хамгаалах, 2д зөвхөн мик.р ярьсан хөтөчийн яриаг сонсох. Их дуу чимээнд хөтчийнхөө амнаас унасан болгоныг тосож сонсоно гэдэг бол үлгэрийн далай. Энэхүү чихэвчний туслалцаатайгаар хөтчөөсөө хэдэн м хол байсан ч чихэн дээр минь хашгирч байгаа адил тод сонсох юм билээ.

хотруу буцах автобус маань жоохон ямбий, хүйтэн байсан болохоор хэдэн арзайсан юмнууд өөр өөрсдийн аргаар дулаанаа хадгалж үлдэх  гэж их тэмцэлдэв. Хамгийн тэнэгүүд нь автобусан дотроо цасаар байлдаж байх жишээтэй. Бүхэл бүтэн нэг автобусан дотор дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гээч нь болов.

Ийнхүү өнөөдрийн ЦААСны үйлдвэрт хийсэн бидний айлчлал дууссан боловч, маш том тайлан бичих ажил угтан авч байгаа юмаа. Мэдсэн, сонссон, ойлгосон, харсан, тэмдэглэсэн бүх юмаа ашиглаад гайтай их мэдээлэл багтаасан сайхан илтгэл бичих даалгавараар 2ын хоёр хичээл дээр дүн өгнө яаааана даа.

5 comments

  1. tujaa · February 19, 2011

    laitai tom yumaa..sanaj bga deeree erthen bichvel deer bailgui…

  2. tujaa · February 19, 2011

    1000lan gesnees tejangum kinond jangum niit heden udaa uildagiig toolj chadsan hund 100 lan ogohod belen bna…haha.. uneheer ih olon udaa uilj setgeliin ugiig samrah yum

    • gozziplady · February 19, 2011

      ha ha 100lan alt ni bgach yum shig

      • tujaa · February 20, 2011

        we’ll see about that..

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s