UF Mässa

Өчигдөр нэгэн том үзэсгэлэн очиж сонирхлоо гэж.

 Миний чиний бидний үе тэнгийнхэн цаана чинь бяцхан хэмжээний компани байгуулаад, бүтээгдэхүүнээ борлуулах, бусдад хийсэн бүтээсэн, санаачилснаа сонирхуулах үйл ажиллагаа явуулж байна цаана чинь. Миний таамаглаж байгаагаар бол хэдэн зуугаар тоологдог жижиг компани байсан гэх үү дээ. Сониуч зангаас эхлүүлээд хичээл сургуулийн шаардлагын дагуу, албан ажлаар, найз нөхдөө дагаад гээд хэрэгт дурлаж яваа хар мянган юман дунд ороод хальт доошоо дээшээ харж ч амжаагүй байж байгаад ангийнхнаасаа тасарчихдаг юм. Нэгэнт тэр түм түжигнэж бум бужигнаж байгаа газар хий дэмий ангийнхнаа хайж цаг гарздаж байхаар, хийх ёстой даалгавараа хийж эхэлье гэж санаа шулуудаад хэсэг тэр хавиар эргэлдлээ. Ёоооооо бурхан минь хар мянган юм, хаашаа ч харсан хүнүүүүүүс ха ха, сүүлдээ толгой эргээл хаашаа явж хэнээс асуултаа тавьж хариулт нэхэхээ мэдэхгүй манарчихдын. Тэгээл нээх тэнэг хүүхэд шиг юм ганцаараа яриад явж байтал нэг банди өмнө ирж зогссоноо ЧИ УТАСНЫХАА ДЭЛГЭЦИЙГ ЮУГААР ЦЭВЭРЛЭДЭГ ВЭ? гэж байна, би гайхаад хэсэг хэрж зогсож байснаа гэнэт ухаан орсон шиг АААААА БИ ЮУ? ГАРААРАА Л АРЧИХДАГ ШД гэсэн чинь нөгөөх за тэгвэл гэж байгаал өөрийн бараа бүтээгдэхүүнээ рекламдаад эхэллээ, би ч зөрүүлээд хичээлийнхээ холбогдолтой асуултуудынхаа хариултыг авчихаад дэлгэц арчигчаас нь нэгийг худалдаж авлаа. Нэгд багшдаа ирээд даалгавараа шалгуулахдаа бүтээгдэхүүнээс нь үзүүлэх, хоёрт дэлгэцээ гараараа арчихаа болих ийм 2 зорилгоор тэр 45кр үнэтэй эдээс нь 1ш авсаааан. Цаааш жоохон яваад бас ганц хоёр компаний тухай мэдээлэл цуглуулж аваад миний тэнд очсоны гавъяа гарсан тул Монгол хэлнийхээ хичээлрүү гэлдэрвээ.

Олигтой зураг нэг ширхэг ч гараагүй ээ

This slideshow requires JavaScript.

2 comments

  1. gozziplady · February 23, 2011

    tarah bolchihson, booooon hog gazraar neg hoglorch bga yumdaaa hooorhii

  2. tujaa · February 23, 2011

    ungföretagare gedeg mässa yum bizde.. neg l ih boon hog hoglorson gazar bhiin… uul n ch sonirholtoi l yum bolood ongorch

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s