<3

Хүсээд байсан урин дулаан минь хаалга тогшиж байна уу даа???

ӨӨӨӨ сайн байна уу та? Таныг ямар удаан хүлээ вээ, орооч.

Харин өвөл саад болоод, явахыг нь би ч гэсэн их хүлээлээ…

Хэ хэ хавар боллоо шүү хүүхнүүдээ гээл дуу байдаг билүү? эсвэл нэг дээр үеийн монгол кинон дээр тэгдэг билүү?

Хаврыг яагаад хайрын улирал гэдэг юм бол?

Сар мэлтэлзсэн намуухан үдэш, сэтгэлдээ тээсэн түүнийхээ гараас хөтлөөд хөлөө чилэхийг ч үл хайхран, хайрын үгс хүүрнэн ярилцаад цэцэг ногоо алагласан тэр л хүрээлэнд зүгээр л алхаад… алхаад баймаар.

Гэнэт нэг иймэрхүү сонин үгс толгойд ороод ирэх чинь, юу болох нь энэ вэ? Хөгширтөл хүлээлгэсэн хавар минь хаяанд ирсэн чинь хөөрхий Симона догдлоо юм болов уу ха ха. Би ер нь хүнд дурлавал яруу найрагч энэ тэрийг бараадуулахгүй юм байхаа, цаас бал зуураастай явж байвал бүхэл бүтэн роман бичнээ гай болж.

One comment

  1. Мандухай · March 2, 2011

    тиймээ гадаа нар шараад үнэхээр сайхан байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s