Det var länge sen

Хэ хэ Сайн сууцгааж байв уу??? Бүгд амар амгалан биз дээ???

Хичээл сургууль амарсны сацуугаар Би гэдэг хүн өөрөө өөртөө чөлөө өгөөд нэг мөсөн амарна гэдгийг утгаар нь хэрэгжүүлээд одоол нэг хэвийн амьдралдаа эргэн ирж байх шиг байна даа. Өнгөрч буй долоо хоног зүгээр нүд ирмэхийн зуур л гялс манс дуусчихшиг санагдлаа шүү, сайнтай саартай олон л юм болж өнгөрлөө гэж. Одоо тэр талаар дурсаад яахав, нэгэнт өнгөрсөн юм… сэтгэл гонсойхоор муухай зүйлс ярих дэмий

Харин сайхан зүйлсийн талаар, хөгжилтэй явдлуудын талаар, сохирхолтой мэдээллийн талаар чалчихдаа дуртай шүү. Симона хаагуур юу хийгээд яваа нь их сонирхолтой байгаа байх, за өнөөдрөөс эхэлнээ.

Хэдийгээр өчигдөр дэндүү их бухимдаж уур уцаар минь дээд цэгтээ тулсан байсан ч гадаа сайхан нартай, дулаахан байсан болоод ч тэр үү, зөөлөн хөнжил дулаахан орондоо тавтайхан амарсан болоод ч тэр үү их цоглог босч ирсэн л дээ. Тийм болоод ч тэр үү алхам тутамд маань аз таараад л, санаандгүй хүмүүстэй санаандгүй байдлаар тааралдаж санаандгүй үдэшлэгт уригдав. Уг нь даалгавар гэж үстэй толгойноос их, дааж давшгүй их юм байгаа ч НАДАД яг л олны дунд орж юунд ч санаа зоволтгүй бүх л уур уцаараа умартан мартах зайлшгүй шаардлага гарчихсан бухимдаад явж байлаа л даа. Гэтэр тэр л үед бурхны элч гарч ирээд СИМОНА чи өнөөдөр цагийг хөгжилтэй өнгөрөөх ёстой гэсэн зарлиг шиг л санагдаад явчих нь тэр. Ингэж тэгж явсаар байтал өнөөх үдэшлэгтээ явах цаг болов оо, гэтэл нөгөөх урьсан хүний маань дугаар надад байдаг дээрээ. ӨӨӨӨӨ ямар тэнэг юм бэ яах вэ? харья даа гээл метронд суух гэтэл хойноос Симона гэж байна, гайхаад хартал бас нэгэн үдэшлэгт уригдсан хүн гуай. Гэхдээ нэг нэгнийгээ уригдсан гэдгийг мэдэхгүй чи хаачих гэж байна даа энэ тэр гэсэн юм ярьж байтал нэг газар руу явах болж таардын ха ха. Үдэшлэг гэхээр гоёж гоодсон охид залуус, ухаан санаа самууруулагч архи дарс гэж төсөөлөгдөж байна уу??? Тийм биш байлаа, нэгэн найзынхаа оюутны байранд 20-оод орчим хөгжилтэй залуус өөр өөрсдийнхөө боломжоор хоол хүнсээ цуглуулж авч ирээд, амттайхан олон үндэстний хоол хийж идээд элдвийг ярьж инээлдээд л сайхан байлаа. Шинэ орчин, шинэ танил, найрсаг хамт олон, амттай хоол… их энгийн бөгөөд төгс сайхан оройг ийнхүү өнгөрүүлсэндээ харамсах зүйл огтхон ч алга. Сэтгэл санаа сэргээд, тэр муу хичээлийг хийчихнээ гэсэн итгэлтэй болчихсон додьгор л сууж байна шд одоо бол ха ха.

үйл ажиллагаа эд өрнөж байна даа

Хоол хийхэд охидуудын шаардлага байхгүй юм байхөө

Хийхгүй юмгүй охидууд хэ хэ

Хоолны дараа цэвэрлэгээ харин хийсэн шүү

3 comments

  1. tujaa · March 6, 2011

    suuliin zurag deer neeh hudlaa jurmiin tsarailaad suuj bgaag n hahaha… ohiduud neeh surtei ajilsag ch yum shig … tiim bsan geh yum ene zuragnuudaas chin haragdahgui l bna dag,,, neeh nomiin hun shig dorvon nudleed neg nom tevreed durdee ortson bnashd hahaha hi5 ogii l doo🙂

    • gozziplady · March 7, 2011

      ha ha yu yu gneee ah guai zurag algasahgvi goooochilchih yumaa, yadin nomin hvn nom tewrel biz daruhan hvn daruhan tsarailal biz. Ohidud ajilsag bsn gj heleegvishd. bandi nar ni oorsdoo hool hne gd hsn oyum jin

  2. tujaa · March 8, 2011

    bi yag goliig n olood l helchih yum… uneheer ohiduud zugeer l amaa angaigaad l degdeeheinuud shig l suujiij… hoorhii bandi nar l holsoo goojuulan baij hooliig n hiisen bnashd gah gah

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s