Амьдралд хийх юм их юмаа

Монгол хэлний хичээл дээр хүн бүр 2 ном уншиж, түүнийгээ ангийнхандаа товч ярих даалгавар авсан юм л даа. Над шиг ном шагайх дургүй хүн хорхойтон байж уншсан 2 ном маань Ногоон нүдэн лам, Босоо ороолон гэх сонирхолтой номнууд байлаа гэж. Харин Жазз.н уншсан зохиолч Шүүдэрцэцэгийн Үйсэн дээрх бичиг гээд ном нь ярианаас нь ихээээээ таалагдаад авчихаад байна. Дотроо хэд хэдэн жижиг өгүүллэгүүдээс бүрдэх энэ бяцхан ном яагаад ч юм надад бүр амьдрал гээчээс айхад хүргэдэг байна шд. Эхний хэдэн өгүүллэгийг уншаад би хөгширмөөргүй байна, нөхөрт гармааргүй байна, гэрээсээ нүүмээргүй байна, хүүхэд гаргамааргүй байна гээл бөөн айдас ёооооооох яана даа ха ха. Уг нь орой яг унтахынхаа өмнө нүдний шилээ зүүж байгаал нүдээ анилдтал номноосоо хэдэн хуудас эргүүлчихээд, уншсан хэсгээсээ ургуулан бодоод ч юмуу эргэцүүлэн бодоод ч юмуу хэвтэх дуртай байдаг юм. Гэтэл энэ ном юун нойр хүргэх, хамаг биений үс бостол дотор арзайлгасан аймшигтай, өчигдөр бараг л гэрлээ асаалттай нь унтах дөхлөө. Айхаараа гэрлээ унтрааж чаддаггүй юм ха ха. Арай гэж өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээсний эцэст овоо унтчихсаан, өдөр гэрэлд айх юм байхгүй гээд нөгөө номныхоо талаар метрон дотор явж байхдаа зохиолч энэ өгүүллэгүүдээрээ яг юуг илэрхийлэх гэж зорисон юм болдоо гэх мэтийг эргэцүүлээд бодлогошронгуй амьтан хэсэг гөлийгөөд сууж байснаа гэнэт ямар нэг юм ойлгосон аятай их л сандраад явчихваа. Тэр үед гэнэт л би гэдэг хүн яах гэж амьдраад, юу хийж бүтээх гэж нэг л хэвийн залхуутай амьдралд урсгалаар нь хөвөөд явж байгаагаа ойлгох шиг болов. Хийх юм дэндүү их юмаа, ядаж байхад 24хөн цагийн 8 цагийг нь унтаад өнгөрөөчихнө. Хүслээр минь болдог бол бага унтлаа гээд ядардаггүй, нойр хүрдэггүй, өвддөггүй байсан бол их юм хийж бүтээнэ дээ. Тэгэхээс тэг гэсэн юм шиг юм л бол нойр минь хүрээд, нүд минь анилдаад, тогойгоо дэрэн дээр тавихгүй л юм бол задрах  гэж байгаа юм шиг өвдөөд гайтай гэж.

За тэр яахав, хийж бүтээх юмаа бодож төлөвлөсөн чинь байж сууж чадахгүй, хаашаа ч хамаагүй гараад аль нэгийг нь хийгээд амжуулаад авмаар санагдаад, догдлоод байж ядаж байна хэ хэ. Цаг 00.30 болж байна, ээжийг ажлаасаа ирхийг нь хүлээж байгаад толгойг нь эргэтэл баахан юм нэг дор ярьчихсан чинь балмагдаад хэлэх нь үг нь олдохгүй, за чи өөрөө үр бүтээл гаргана гэж бодож байгаа бол хүслээрээ л бол гэсэн сайхан хариулт сонслоо. ТИЙМЭЭ БИ ЧАДНАА гээд хашгирчихмаар л байна шүү хэ хэ. Яг л ийм мэдрэмжтэйгээрэй үргэлж байх юм шиг сайхан байнаа гэж, мөрөөдөлдөө хэт автаад нойр хүрэхгүй гай болноо одоо ха ха.

One comment

  1. Мандухай · March 20, 2011

    hhh… bi bas ih yum moroodohooroo noir hurehee baichdiishd..gehdeee moroodoh goyooooooo

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s