Ёстой яахна вэ

ӨӨӨӨӨХӨӨӨӨ энэ бяцхан аашны тулам чинь тэрүүхэн тэндээ эрхэлсэн нэртэй далдуур дээрэлхчих юм байна л даа. Манайд өнөөдөр зочин ирсний улмаас дайсны цэрэг миний өрөөнд унтахаар болвоо. Гэтэл орж ирснээ би гэрэлтэйд унтаж чадахгүй шүү чи ширээнийхээ гэрлээ асаачих, бас унтатлаа дуу сонсмоор байна ямарч хамаагүй дуу тавьчихдаа жигшиг ха ха. Энд өссөн хүүхдүүд ер нь эгч ахаа битгий хэл ээж ааваа ч Та гэж хүндэтгэх үг хэрэглэнэ гэж мэдэхгүй үеийн юм шиг л Хөөөөе Чи, Хөөөе Азаа гээл тоох ч үгүй хэлнэ шүү. Анх дургүй хүрээл, зэвүүн сонсогдоод би чамаас хэдэн насаар эгч билээ айн гэж байгаал эхэлдэг байлаа, одоо ч бүр дасчихсан байна дөө. Харин ч эсрэгээрээ Та энэ тэр гэж сонсохоор инээдтэй сонсогдоод байгаа юм биш үү ха ха. Өөрөө ч гэсэн бүр ахмад хүн л биш бол та гэж дуудахаар ам эвлэхгүй шахуу болж байх шиг байна.

Уг нь өнөөдөр сүрхий их хичээл хийдэг баатар бөөн хичээл ном чирч ирсэн чинь хийх боломжгүй л болж байх шив дээ. Зөө зөө ганц өдөр ч гэсэн эрт унтах шинжтэй. Өнөөдөр миний хичээл 14.40д эхэлсэн гээд боддоо ха ха, хүмүүс тараад явж байхад би сургууль дээрээ очиж байх жишээтэй. Хичээлээ тарчихаад эгч дээрээ очиж сайхан сүши идвээ, амттай гэж жигтэйхэн байлаа хөөрхий минь өдрийн хоол идээгүй болохоор ходоод нь наалдах шахаад очсон. Нэг иймэрхүү шуурхай өдөр зурвас гээд л өнгөрчихлөө гэж. Надад нэг асуудал байнаа, нөгөө Үйсэн дээрх бичээс номоо орой уншихаас айгаад өдөр метрон дотор явж байхдаа унших гэхээр нүдний шилээ зүүх хэрэг гарна, гадуур явж байхдаа зүүхээр толгой эргээд дотор муухай оргиод эхэлдэг юм. Зүүхгүй уншиж явж байгаад буух болоход нүд юу ч харахаа больчихно, яавал дээр вэ ард түмэн минь???

2 comments

  1. mongnoo · March 23, 2011

    harin thh huuhed gdg chni hoorhon bdagdaa ehleed hundelj baij daraa ni hairluuldagdaa tegsen odoo ued chni ueiin yum shig l bnshdee manai duu namaig ochigdor bandi min mongo og gej bgaimdaa:)
    ter nomnii tal deer tiim ih zavgui bdiimuu:O(ataarhmaar yumaa=)
    uneheer tiim bol hairtai zaluugiinhaa zurgiig hajuudaaa tawiad l oroi unshildaa:D

    • gozziplady · March 23, 2011

      he he manai dvv arai ch tegehgvi e kkkk
      neeeh tiiim tolgoi ondiiih zawgvi amitan ch bi bish l dee ghdel odor haa neg gazar nom unshad suuj bh zaw garahgvi l yum bn shd tgd ch unshad suuchihwal hamag ajil aldagdaj bga yum shig sanagdad bdin ha ha
      ha ha yamar zalugin zurag olj tawidag yum bile de:/

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s