2011.03.26

 Энэ хавиар амьдрал нэг л хэвийн уйтгартай үргэлжилж байнаа, та нар минь харин шөнийн од шиг гялалзаж байгаа гэж найдаж байна. Өчигдөр орой харин анх удаагаа 2уулахнаа буюу дунд хуруу мань2 шоудаж үзэв ха ха, ядарч үхтлээ толгойгоо сэгсчиж байгаад эгчийндээ очиж хонолоо. Нэг их оройтоогүй л дээ, гэхдээ л аймар ядраад замдаа хариугүй давсанд явчих гээд нүдээ нээгээд эвтэйхэн хэдэн минут суучихаж чадахгүй байсан чинь зарим нэг хүн намайг тасарч байна гэж ойлгосон юм шиг байгаан. Хэргийн гол учир нь миний нүд нээхээр л ХӨӨӨЕ ядарч байна унтмаар байна нүдээ аницан байдаа гэсэн шиг хорсоод байсанд л байгаа юм. За өчигдөр нэг тиймэрхүү, гэтэл өнөөдөр нэгэн сэтгэл донсгосон мэдээ хүлээн авах нь тэр.

Би тэр хүнийг хурдан ирээсэй гэж ямар их хүсэж байлаа,  яг л тэр хүсэн хүлээсэн мөч минь ирэхэд хамгийн ихээр баярлах ёстой хүн яахын аргагүй БИ шүү дээ. Гэтэл ЯАААГААААД???? ЯААААГАААД би огтхон ч баярлахгүй, харин ч бүр эсрэгээрээ улам уйтгарт автан өдөржингөө борооны хар үүл тэнгэр бүрхээд авсан мэт сэтгэл гонсойн элдвийг бодон амьдралаас ингэж их залхана вэ??? ЯАГААД???

Магадгүй энэ хачирхалтай гэмээр ер бусын уйтгар гуниг тэр хүнтэй холбоотой биш ч байж болох юм. Очиж суух дуртай номын сангийнхаа, суух дуртай тухтайхан сандал дээрээ суугаад авлаа. Энэ удаад ном шагайх хүсэл огтхон ч төрсөнгүй, утасныхаа дууг хамгийн чанга дээр нь чарлуулчихаад өөрөө өөртөө хар мянган асуулт тавин хариулт хайн дэмий л толгойгоо гашилгасан болов.

 Дотрох хүн маань чи дурлачихсан юмуу? гэхэд Хэнд гэж буцааж асууж байна. Тэр хүнд үү, харамсалтай нь үгүй юмаа. Тэр хүн надаас дэндүү хол бөгөөд дэндүү удаан байсан шүү дээ, хэрэв түүнд дурлачихсан байсан бол сайхан л байна. Царай зүс, бие хаа, ариа хөөрөө, зан ааш, өндөр нам, өргөн бүдүүн гээд түүн шиг чиний сэтгэлд таарах хүнд дурлахгүй юм бол ӨӨР сэтгэлд чинь таарч хайрыг чинь булаах хүн энэ хорвоо дээрээс олдоно гэж үү? Энэ мэтээр эрүүл хүний тархинд орж ирэхгүй юм бодож эргэцүүлэнгээ хүйтэн салхийг эрэлхэг баатар мэт хаан буй шалнаас тааз хүрэх том шилэн цонхоор гадаах ертөнцийг тольдон хэсэг суулаа, чихэнд минь чарлах дуу юу ч гээд хашгираад байгаа юм бүү мэд, нүдээ ч үл анивчин ажин суугаа эдгээр харийн хүмүүс хаашаа ч яаран хурдан хурдан алхаа юм бүү мэд. Чих минь сонсож буйгаа үл сонсоно, нүд минь харж буйгаа үл харна. Зүгээр л зүүдэндээ тэнэж байна уу даа гэмээр тийм л хачин мэдрэмж төрөн бүх л биеийг минь ороон авч орчлонгоос таслана, намайг ямар гээчийн гай зэтгэр нь дайрч хар саарал үүлэн дунд төөрүүлээд хаячих нь энэ вэ бурхан минь.

2 comments

  1. Michelle · March 27, 2011

    Ter husen huleesen hun chin ircheed chamtai holboo barihgui bga bolohoor guniglad bga yum bolu? Hun sanaad huleegeed bhad oodgui zaluu ve te! Tsoglog duu sonsood setgelee sergeechix. Chi ineeheeree ih hoorhon nudtei shu (*_*)

  2. шагай · March 27, 2011

    chamd zoriulaad shuleg bichmeer bn

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s