Чолк гэдэг чинь чолк ха ха

Би нээх сүрхий нэг л хэвийн амьдралаас залхсан амьтан өөрчлөлт хийдэг баатар болон урдах үсээ тайрч хаян чолк гээчтэй болоод тэрүүхэн үедээ өөрийгөө их л өөрчлөлт хийсэн дайчин чинээ бодон хөөрч дэгдэн гүйж явсан үе тун саяхан мэт, гэтэл хүлээх, бүр битгий хэл түрхэн ч зогсохыг үл мэдэх цаг хугацаа гээч нь яаруу сандруу ямарч хурдан урсчихдаг юм. Нэг л мэдэхэд эрүү өвдөг нь нийлчихсэн эмээ нь залуу байхдаа… гээл яриад сууж байхвий гэж бодохоор дотор арзайж байна. За тэр цаг хугацааны гайтай гайхамшгийг дурьдах шаардлага юу байхав толгойтой болгон нь мэдэж байгаа.

Ургуулах гэж ядаж байгаа нөгөө чолк шиг юмаа дахиад тайраад хаячихмаар санагдаад ха ха, уг нь өмнө нь хөөрхөн ургаад нилээд урт болчихсон байхад нь яаааг ийм мэдрэмж төрөөд толинд харж байгаад хайчилж байна гээд хачин юм хийж хаширсан. Хэрэв одоо тайрах юм бол хэд хоноол харамсна гэдгээ нэг юм мэдээд байгаа болохоор худлаа үнэн тэвчсэн болоод байгаад байна. Нэг хүн гуай харин намайг Наад духан дээрх хэдэн хялгасаа ургуулах санаатай байгаа юмуу гэж дургүй хүргэдэг байна шд. Юуны чинь духан дээрх хэдэн хялгас энэ чинь чолк зааааууу соёлын шоооооокооооо ха ха.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s