2 сар үлдлээ

Зиа дуулгах сайхан мэдээтэй шүү хэ хэ, өчигдөр би нь монгол явах бильетээ авчихлаа. 6 сарын 2нд яваад 7 сарын 14нд буцна, сар гаруй болох хугацаандаа хийхээр төлөвлөж байгаа юм маань нэг нэгээр нэмэгдээд л байна. Бээжинд бурхан минь 23 цаг хүлээнэ гээд боддоо дараагийнхаа нислэгийг, эндээс явахад аз болоход 10жилийн ангийн маань хүүхэд найзтайгаа тосохоор болсон. Хэрэв та бүхэн санаж байгаа бол, өнгөрсөн зун жолооны курс.нд хамт явсан эгэл жирийн найз маань гэж сануулж хэлж болох юм хэ хэ. Ямартай ч тосох хүн байгаа гэж бодохоор сэтгэл амар байна өө, харин буцахдаа Ануритайгаа хамт. Мань 2 өнгөрсөн зун монголруу хамт явсан боловч өөр өөр суудал дээр суучихсан, чалчдаг дээрээ ха ха, гэхдээ би ээж дүүтэйгээ, Анури дүүтэйгээ явж байсан болохоор бид нарыг суулгах үргэлжилсэн сандал байдаг дээрээ ха ха. Харин энэ зун бид 2 нэгээрэй, одиноороо, ганцаараа, Симонатайгаа, alone, ensam явна айн. Бээжинд уг нь тэгж удаан хүлээмээргүй л байлаа, гэхдээ яаааая гэхэв нэгэнт тэгж таарснаас хойш боломжийг ашигланаа, та нарт үзүүлэх харуулах зураг аль болох олон авахыг хичээнээ. Би уг нь эндээс 6 сарын 2нд гарна гэтэл цагийн зөрүү энэ тэр гэж манарч явсаар байгаад 4ны өглөө монголдоо бууна, аян замын алжаал гээчийг мэдэрсэн шиг мэдрэх байхдаа хөөрхий, нислэгийн нийт хугацаа 33цаг 40мин. Хэ хэ явах тухайгаа бодсон чинь бүүүр догдолчихлоо, бараг маргааш явах гэж байгаа юм шиг л санагдчихлаа. Гэхдээ үлдсэн 2хон сард хийх бүтээх амжуулах ажил мааааш их байна, үстэй толгойноос минь ч их уул овоо шиг юм намайг хүлээж байна цаана чинь.

Цаг 00.10 гэтэл нойр хүрэхгүй сэтгэл догдлоод ямарч унтах хүсэл төрдөггүй ээ, овоолоостой их ажилаасаа хийж эхлэх ёстой юм шиг санагдаад төлөвлөгөө гаргахаар шийдээд сууж вээээнээ.

ӨӨӨӨӨ нээрээ тийн бас нэг мааш сайхан мэдээ байгаа шүү, бас тун удахгүй энэ хорвоо дээрх хамгаас хайртай эмээ маань энд ирэх гэж байгаа. Би бүр магнайгаа хагартал баярлаад үхэх гэж байна, ирэхээр нь тэгнэ ингэнэ энэ тэр гээл бөөн юм бодоостой. Ийм сайхан сайхан юм болоод байхад би яаж нүдээ аниад тэр тухай бодохгүй унтаж яадах вэ дээ хэ хэ. Хэт их юм бодож байгаад нэг мэдэхэд өөрийн эрхгүй тас, гэтэл хөөрхий минь үргэлжлүүлээд хөл толгой нь алдагдсан экшин кино ч хийж болохоор үнэн сонирхолтой зүүд зүүдлээд бас зүгээр ч унтахгүй байгөө.

4 comments

  1. CopMyyC · April 1, 2011

    гоё мэдээ байна:)

  2. tujaa · April 1, 2011

    the lady is going home hehe… understand that its a big joy …

  3. шагай · April 10, 2011

    Би Монголоороо гоёдог
    Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
    Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
    Би Монголоороо гоёдог

  4. шагай · April 10, 2011

    Дэлхийн хаана ч очсон Монгол нутгаа санагалзана Монгол нутаг минь хэтэрхий сайхан юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s