МӨНГӨ аз жаргалын түлхүүр ээ???

Мөнгөнд дургүй хэн ч байхгүй энэ тэр гээл дуу байдаг бил үү.

Мөнгөөр худалдаж авч болохгүй зүйл их ч, худалдаж авч болох зүйл бүүр ч их шүү дээ. Би сэтгэл санаагаар унахаараа, уйдахараа, гуниглахаараа, ганцаардахаараа гээд сэтгэл санаа таагүй үедээ өөртөө шинэ хувцас ч юмуу, ямар нэг шинэ юм авдаг юм. Яг тийм мэдрэмж төрсөн үедээ байгаа байдлаасаа гарахын тулд өөрийгөө өөр хүн болгож өөрчилмөөр ч юм шиг санагддаг гэх үү дээ. Эсвэл зүгээр л дуртай зүйлдээ анхаарлаа хандуулах гэж хичээдэг ч байж болох юм. Мэдээж сэтгэл санаа таагүй үедээ л худалдаа хийнэ гэж юу байхав, ялангуяа над шиг хувцас хунар, гоёл чимэглэл гээд эд зүйлэнд дуртай хүнд бол дуртай юмаа авахын тулд мөнгөтэй байх шаардлага хамгийн чухал шүү дээ. Тиймээс л амралтын өдрөөр хийх байнгын ажилтай болох юмсан гэж бараг л бүхэл жилжингээ мөрөөдлөө дурслаа, тэгчихээд яг хайх арга хэмжээ авахгүй л яваад байх бололтой юмаа. Зав чөлөө нь болохгүй байгаа юмуу, хаанаас яаж хайхаа мэдэхгүй байгаа юмуу яагаад байдаг юм нэг л болж өгөхгүй эргүүтсээр байтал төлөвлөж боловсруулаад байсан үйл ажиллагаануудаа хэрэгжүүлэх цаг нь хаяанд тулчихаад байна. Гэтэл надад нөгөө мөнгө гээч нь байдаг дээрээ.

Бурхан гэж байдаг бол түүнээс надад ШУУДАЙ  ДҮҮРЭН ДОЛЛАР өгөөч гэж гуйхгүй ээ, зүгээр л надад өөрийн хүч хөдөлмөр мэдлэг чадвараа ашиглан МӨНГӨ олж болох АЖИЛ өгөөч гэж гуймаар байна. Өөрийн гараар хийсэн, бүтээсэн, олсон, мэдсэн, хожсон бүхэн амттай байдаг. Тийм МӨНГӨ л аз жаргалыг өгч чадна, тэр л аз жаргалын төлөө дуслуулсан хөлс бүхэн минь үнэ цэнэтэй байх болно. Хэ хэ нэг мэдсэн чинь аймар чухал царайлчихсан сууж байдаг байна шд, гүн гүнзгий сэдэв сөхөөд эхлэх гэж байна, больё зогсъё шөнө унтахгүй бодолд автаад шар шувуу царай гаргаад суучихна. Монгол явна гэж бодсон чинь л бөөн мөнгөний асуудал ар араасаа хөврөөл ирлээ, яажшуухан зогцуулдаг юм байгаа юм. За тэгээд яваандаа учир нь олдох байлгүй дээ хэ хэ. 

Хувцасны дэлгүүрт явж байгаа зураг байхгүй юм шиг байна, за яавах дэлгүүр л бол дэлгүүр ха ха. Тэгээд ч би нь ойрдоо идэх юманд их сонирхолтой болоод байгаа, энэ зургийг харсан чинь амттай юм идмээр санагдчихлаа хөрөгчрүүрээ жиргэчихээд ирье хи хи.

ХА ХА цаана чихэр эргүүлээд л явж байна

өнгөрсөн намрын зурагнууд байнаа

One comment

  1. tujaa · April 3, 2011

    ser faktiskt sött ut… godare än de godisarna

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s