Эргэн дурсахуй 5

Шведэд анх ирэхдээ би одоо байгаагаасаа арай жоохон тарган байлаа, эмээ дээрээ өссөн болохоор намайг манай ээжийн 2 дүү нь эмээгээ хол байгаа юм ядарчихна, турчихна, аягүй бол буцна гээд зөрүүдлээд суучихна гээд амьхандаа л тордоод бараг алган дээрээ бөмбөрүүлэх нь холгүй байдаг байж билээ хэ хэ. Тэр үед хол сургуульд явдаг байсан хирнээ заавал өглөөнийхөө цайгаа уучихаад явдаг байлаа, сургууль дээр өдрийн хоолоо идчихээд нэг их удалгүй харихад манай эгч өлсөж болохгүй гээд байнга хоол хийчихсэн ид гээд салахгүй шүү дээ. Тэгээл дахиад оройн хоол, эсвэл ямар нэг хөнгөн зууш заавал идүүлнэ. Одоо бодсон чинь бүр инээд хүрчихлээ, би ямар таргалуулж байгаад алж идэх гэж байгаа нядлагааны гахай биш дээ чөлөө завгүй хоолоор бөмбөгдүүлчихдэг байсан байна шд. Яг тэр үед л би амьдралынхаа хамгийн тарган үеийн өнгөрүүлжээ дээ, зурагнуудаа хараад гайхлаа ха ха.

Миний хамгийн анхны сургуульд маань надаас өөр монгол хүүхэд байдаггүй байсан ч өөртэйгөө адилхан хэл мэдэхгүй ангийнхаа олон найзуудтай сурсан хэдэн үгээрээ хөөрхөн ойлголцоод нэг нэгнийгээ элэглээд хөгжилтэй л байдаг байлаа. 2 дахь жилдээ сурахад нэг л монгол хүүхэд ирсэн ч ажил хийдэг гээд сургууль дээр бараг үзэгдэх ч үгүй, ирсэн байсан ч бараг дайралддаггүй байсан байх. Одоо харин зөндөө олон монгол хүүхэд явж байгаа гэж сонссон, би нь тэр сургуульдаа явмаар л байсан ч бараг ганцаархнаа ази байсан болохоор дэндүү уйтгартай санагдаад найзуудыгаа дагаад одоогийнхоо сургууль руу шилжсэн дээ. Хальт хуучин сургуулиа санав ха ха. За ингээд миний инээдтэй зурагнуудыг үзэх цаг боллоо

This slideshow requires JavaScript.

Бүх зургийг тайлбарлана гэвэл 1000н юм болно, энэ зурагнууд дээр ерөнхийдөө миний өнгөрсөн дахь тарган хувилбар бөгөөд түүний өнгөрсөн дахь найзууд, ангийнхан, сургууль дотроо болон гадуур жоохон тэнэсэн үйл явдлууд өрнөж байнаа. Та бүхэнд нэг их сонирхолтой биш байж болох ч миний амьдралын бас нэгэн дурсамжтай үеийн нандин чухал зурагнууд маань юм л даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s