Завгүй хүнийг яалтай ч билээ дээ тэ

Би энд завгүй блогоороо орж ирэхгүй, тэнд нэг хүн завгүй тэгчихээд надруу буруугаа чихэх гээд… сонирхолтой юм болж байна дөө ха ха. Энэ амралтын өдрүүд бас л нүд ирмэх зуур л урсаад өнгөрлөө, ядаж байхад бүх юм сонирхолтой байхаар цаг улам л хурдан урсаад байх юм. Саяхан манай ээжийн хаяа нэг хөдөлдөг тун өгөөмөр, сайхан зан нь гэнэт хөдлөөд намайг гараад ир дэлгүүр оръё гэж байх юм. Юм авч өгье гэж байхад, үгүй гэх хүн байхгүй нь тодорхой.  Дайсны цэргээ хараад гарахаас залхуу хүрээд нозойроод сууж байсан хүн хормын төдийд яваад очих нь тэр. Ээж: Чамд юу хэрэгтэй байна? юу авхуулъя гэж бодож байна? гэж байнаа. Гацаж түгжирч, бодож санах ч юмгүй ӨСГИЙТЭЙ ГУТАЛ гээл, хайж явсаар хэн хэнийхээ санаанд таарсан сайхан юм хартал золиг чинь хөөрхөн үнэтэй юмаа. Ээж маань ер нь намайг дэлгүүр дагуулаад явахаар их шатдаг л даа хэ хэ, миний сонирсон юм өмсөөд үзэхээр биенд минь таараад сэтгэлд минь таалагдах л юм бол авч өгөхгүй гэж дуугарч байсан удаагүй л дээ. Сайхан харагдах юм бол өөртөө авах гэж байгаа юм шиг л гоё байна, гоё харагдаж байна АВАХ ЮМ УУ??? гээл нээх хөөрхөн асуунаа. Бид 2ын санал нэгдэн сонирхсон гутал гэхүү сандал гэхүү? өсгийт маань 1600кр байсан болохоор нээх их авмаар байна энэ тэр гэж гуйж чадахгүй гэдгийг ээж маань мэдэж байсан даа ч тэр үү, намайг ээжээрээ үнэтэй юм авхуулчихлаа гэж битгий харамсаасай гэж бодсондоо ч тэр үү нэг их олон юм асууж шалгаалгүй нэг мэдэхэд касс.нд очоод бичүүлчихсэн байсан.  Тэр л үед 1600кр гэдэг миний хувьд яагаад ч юм дэндүү их мөнгө санагдсан, ганцхан сандалаар ээжийнхээ хөлсөө урсган байж олсон мөнгийг сольж байгаадаа дэндүү ичмээр санагдсан, бас ээждээ зөндөө их баярласан. Даанч надад төрж байсан тэр их сэтгэл хөдлөлөө эл гаргаж чадаагүй дээ огтхон ч гайхах юм алга, учир нь олдогүй миний энэ зангаас авах ч зан их бий хаях ч зан их бий гэдэгтэй санал нэг байна өө.

За за иймэрхүү сэдвээр одоохондоо ярих дэмий санагдлаа, унтах цаг болсон байна. Цаг аль хэдийн 02.00 болчихож, та нартайгаа мэнд мэдэлцэх гэж хар шөнөөр нойроо хасан байж суугааг минь үнэлнэ гэж найдаж байна. Бүгдээрэй намайг зүүдлээд сайхан амраарай

2 comments

  1. tujaa · April 11, 2011

    suuld eejdee neg tsetseg avch ogch bayarluulahgui yu. ehiin setgeld urd gej unen shu… sanal1 bna.. chini songoson yum chamd meer tohirch taardag.. getel gaitai yum shig dandaa meer unetei yum barichihsan.. “eniig, eniiig geel” zogsoj baidag n denduu elbeg… yostoi neg gaihal shu… deer bas neg 2000krnii puuz harchaal.. bi nismeer bnaa geel ailguiteel baisan… magad ter S&I ondortei bolohooroo ch tegdeg yum bailgui haha

  2. Mandukhai · April 11, 2011

    yes, moms are best!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s