Сэтгэгдлийн хариу

Сэтгэгдэл үлдээсэн Тужаа

suuld eejdee neg tsetseg avch ogch bayarluulahgui yu. ehiin setgeld urd gej unen shu… sanal1 bna.. chini songoson yum chamd meer tohirch taardag.. getel gaitai yum shig dandaa meer unetei yum barichihsan.. “eniig, eniiig geel” zogsoj baidag n denduu elbeg… yostoi neg gaihal shu… deer bas neg 2000krnii puuz harchaal.. bi nismeer bnaa geel ailguiteel baisan… magad ter S&I ondortei bolohooroo ch tegdeg yum bailgui haha

Юуны өмнө миний блогоор өдөр бүр зочилдогт тань маш их баярладаг гэдгээ хэлмээр байна, бичсэн бичлэг оруулсан зураг бүрийг шинжиж санал сэтгэгдэл үлдээдэг топ уншигч болж байгаад чинь мөн баяр хүргэе ээ. Үлдээж буй бүх сэтгэгдлүүдээс чинь ажихад өөрөө намайг миний хэдэн хуруунуудаас минь ч илүүгээр мэддэг юм шиг өөртөө итгэлтэй байдгийг чинь нэг талаас үнэлж байгаа ч, өөртөө дэндүү итгэлтэй байх хэрэггүй гэж хэлмээр байна.

Энэ сэтгэгдийн хувьд зүгээр уншаад хариу сэтгэгдэл үлдээгээд өнгөрмөөргүй санагдлаа, мэдээж байнга л миний төлөө гэх ээжийнхээ ачийг хариулах юмсан, баярлуулах юмсан гэсэн бодол бусдын л адил байлгүй яахав. Хэзээ нэгэн цагт энэ хүсэл минь биелэнэ гэдэгт ч итгэлтэй байдаг.

Надад таарч таалагдаад байдаг өмсөх зүүх  юм маань үнэтэй байж таараад байдаг нь үнэн боловч, намайг айлын эрх танхи охидууд шиг ЭЭЖ би энийг ч авмаар байна, тэрийг ч авмаар гээд хэлээ хазаад зөрүүдлээд зогсож байдгийг өөрийн нүдээр харсан мэт мэдэмхийрэх чинь энэ удаад буруу байлаа. Би ээжээсээ тэгж гуйж яасан ч чадахгүй, эрээ цээргүй аашилж яасан ч чадахгүй. Ээж маань өөрөө л аваад өгье гэхгүй бол ам нээж гуйж гувшиж сураагүй болхоор таалагдсан юм байвал аль болох өөрөө л авахыг хичээдэг. Хувцас хунар, гоёл чимэглэлд нугасгүй гэдгээ үгүйсгэхгүй, ойр ойрхон худалдаа хийдэг гэдгээ ч нуухгүй. Тэр болгоныг ээжээсээ нэхээд байх тийм харалсан дотортой, эргэсэн толгойтой хүн би биш болхоор ээж аавынхаа мөнгөөр тоглосон эрх нь дэндсэн хүмүүстэй жишихгүй байхаа гэж найдаж байна.

2 comments

  1. zoloo · April 14, 2011

    hehe. Tujaa ch chamd ih ataarhsan bna daa. heheheheh

    • gozziplady · April 15, 2011

      hvnd ataarhuulah saihan yum bn gj bodson jin bvr ororo baharhchihlaa he he joke

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s