Итгэл найдварын бяцхан гар

Саяхан би гэдэг хүн 2 дахь удаагаа хүүхэд эх барьж авах дөхснийг сайтар санаж байгаа бизээ. Яг төрөх үед нь хамт байж чадаагүй ч сэтгэл зүрхээрээ хамт байсан гэж хэлж болно. Төрөөд 20оод хонож байгаа энэ бяцхан амьтныг харахаар хайр хүрээд тэврээд үнсээд үнэрлээд баймаар эгдүүтэй гэж жигтэйхэн. Хүүхэд төрөх ямар хэцүү болохыг нүдээрээ харж байж л мэдхэр юм байна лээ. Тэсэхийн аргагүй их өвдөлт мэдэрч байгааг нь зүгээр хараад зогсохоос өөрөөр тусалж чадахгүй өөрийгөө харахаар гутармаар ч юм шиг санагдаж байсан. Эмч юу гэж хэлэхийг цааш нь дамжуулаад л хэлэх гэж сандарч балмагдаад буруу зөв хэлчих гээд их хэцүү байсан ч өвдөөд хэвтэж байгаа хүнд сандарснаа харуулж дараа болохгүйг хичээн төв царай гаргаад зогсож байсан минь их тус болсон гэж сонсоход үнэхээр таатай байлаа. Намайг бүр эх баригч болчихсон, аль хэдийнээ олон жил ажилласан эмч шиг тайван ингэ тэг гэж зааварлаад мундаг байсан шүү гэж магтсан нь хэт ахадсан ч гэсэн үнэхээр тэгж хэлсэнд баярласан шүү хэ хэ.  Олон цагаар зогсолтгүй өвдөж байгааг нь хараад зогсож байхад тэр мөч хэзээ ч дуусахгүй мэт удаан санагдсан, хэзээ нэг ээжийнхээ гэдэснээс гарч бүх хүмүүсийг тайвшруулах болдоо гэх мэтийг хальт хальт бодож байхдаа хурдан гараад ирээсэй харах юмсан гэсэн хүсэл байсан ч гарч ирэхгүй байсаар байгаад миний харих цаг болчихсон.

 Ээж аавдаа инээд баясал бэлэглэх гэж энэ бяцхан амьтан хорвоод мэндлээд хорь л хонож байна.

3 comments

  1. tujaa · April 13, 2011

    meer xøørxøn, øhøørdøm, enerel nehsen, hair hurgem yumaa… huuhdiin gar egduutei yum

  2. zul · April 15, 2011

    hair hurmeer hurhun jaal bna…Bi bas udahgui iim huurhun zulzagatai bolno…Hurdhan urteigee uulzahsan gehees tesen yadaj bna….

    • gozziplady · April 15, 2011

      tiiiim bgaz🙂
      Hohhhh tiiiiimvvvv chin setgeleesee bayar hvrgey, tesej yadah ni argagvi eeee mash sn oilgoj bn :)))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s