2011.04.15

Энэ сайхан өглөөний мэндийг хүргэж байгаа даа тун баяртай байна. Хар эртээр идэвхтэй нь аргагүй сургууль руугаа яаран ирж байсан нь мянган жилийн өмнө мэт санагдаж байх чинь ээ. Өнөөдөр хичээл найм гэж орох байсан ч багш чүд хоцорч ирэв ээ, уг нь анх удаа л цагтаа ирж байх санагдсан чинь багш гуай хоцордог байна шд ха ха. Өчигдөр би шөнийн 3 өнгөрч унтсан хирнээ өглөө яаж 6 өнгөрч байхад сэрж чадсанаа одоо ч гайхаад олохгүй байна. Ялангуяа над шиг нойр ихтэй хүн 3хан цаг унтаад нүдээ нээлээ гэдэг чинь агуу их амжилт шүү дээ, өглөөний 7 цаг болж байхад цонхоор минь туяарах нарны элч намайг дуудан сэрээсэн ч юмуу, унтахаасаа өмнө хорхойтон байж үзсэн дуртай нэвтрүүлэг минь сэтгэл догдлуулаад сэрээсэн ч юмуу бүү мэд  нэг л тав тухтай нам унтаж чадалгүй өөрөө ч мэдэлгүй орноосоо годос гээд босоод ирсэн нь гайхалтайяа. Ийм хачирхалтай үйл тохиож байна гэдэг чинь өнөөдөр ямар нэг сайхан л өдөр болох нь гарцаагүй. Бас өнөөдөр хичээлийн сүүлийн өдөр болохоор сэтгэл тун өөдрөг байна, долоо хоног амарна гээд боддоо. Амарна ч гэж дээ амжуулах өч дөчнөөн юмнаасаа дундруулах цаг ирж байгаа нь энэ, хийх юмаа бодохоор үстэй толгой минь арзайх шиг болж байна. Гэхдээ зүгээрээ хүн завгүй байх тусмаа их юм хийж амжуулна шүү дээ, хийх юм байхгүй гэж бодохоор амьдрал бүр гунигтай зогсчихсон мэт санагдаад дургүй хүрээд байдаг юм, харин сүүлийн үед блогоороо ч орон завгүй гүйгээд байгаа минь нэг талаас харамсалтай ч нөгөө талаас тун бахархалтай юм шүү дээ. За олон юм донгосох ч яахав та бүхэн өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, хамгийн гол нь нэг ч өдрийг инээхгүйгээр өнгөрөөж болохгүй гээл хэлдэг үгээ нурших хэрэгтэй байна.

2 comments

  1. шагай · April 17, 2011

    чи ер нь унттаг юм уу? дандаа л шөнийн мэнд, эсвэл шөнө тэдэн цаг болж байна гээд л байдаг чамайг лав нойр ихтэй хүн гэдэгт итгэхгүй ээ. хэ хэ. Үргэлж инээмсэглэж яваарай. Нээрээ өнөөдөр Монголд анхны бороо орлоо. үүрээр хэдхэн дусалсан. Бороо гоё шүү.

    • gozziplady · April 18, 2011

      he he bi aimar oroi untaad aimar oroi serdeg bhgvi yu daa. Bayarlalaa ji ch bas vrgelj ineemseglej yawaarai. Harin mgld bdg manai neg nz bas anhni boroo orson gj helsen, goy shvvv

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s