Монголын тухай Шведийн ТВ-ээр

Дөнгөж сая хичээлээ хийгээд сууж байгаад нүдээ гараа амраах санаатай өрөөнүүдээрээ хэсээд явж байтал зурагт асаалттай байв аа, дууг нь хамгийн бага дээр нь тавьчихсан байсан болхоор юу ярьж байгааг нь сонсолгүй унтраахаар дөхөж очтол монгол царайтай хүмүүс гараад байх юм. Дууг нь нэмтэл бүүүүр монголоор ярьж байнаа, дайсны цэрэг унтаж байсан болохоор дууг нь намдуулахаас өөр аргагүй байлаа, доогуур нь швед орчуулгатай гарч байсан болохоор нь хэсэг харж зогстол бүр инээд ч хүрэх шиг. Манай монголын хөдөөний тал газрын л айлд хэсэн америк жуулчид очсон бололтой юмаа. Баахан хар хар царайтай хүмүүс инээлдэхэд шүд нь цайрч харагдах юм, ганган гоёмсог биш ч гэлээ миний монголын ард түмэн харийн хүн гэж гадуурхалгүй элгэмсэг дотно хандаж байгаа нь харахад урамтай л байлаа. Уг нь хэсэгхэн зуурч болов ажигласан зүйлээ бичмээр байгаа ч хичээлээ үргэлжлүүлэн хийх ёстой учир ингэсгээд дуусгая, зүгээр л монголынхоо сайхан байгалийг эндхийнхээ зурагтаар олж харах бахархалтай байснаа л хэлмээр санагдаад хальтхан ч болов блогоороо шагайсан юм. За бүгдээрэй сайхан амраарай

4 comments

  1. zula · April 27, 2011

    hi bi neg yum asuuya gej bodood l yavaad baidiin…Mgl-d Shwediin aldart goo saihnii buteegdehuun oriflame geed l suid maid bolood baidag naana chin tiim ih nertei aldartai sain buteegdehuundee ordoguu??Shwed huuhnuud her ih heregledeg ve??

    • gozziplady · April 27, 2011

      Zia bi ooorinho medej bgagar l hariulay🙂 namg ch gsn mgld bhad hvmvvs oriflame ntr gd ih l svrtei bdg bsn. Harin end bol tim sn ntr.t ni ordoggvi shd dundaj vnetei, shwedvd neg ih heregledeg gj bi bodohgvi bn, end vnetei sn gd heregled bdg ooor zondo bvteegdhvvnvvd bdg. er ni tim aldartai snda bol orohgvi l gj helmer bn

  2. tumbuu · April 30, 2011

    hi yu bna daa aijl amidral sain uu tanij bna uu tuvshuu ah ne bna
    Blog deeree goe goe yum bichih yum aa sonirholtoi yum

    • gozziplady · May 1, 2011

      sn sn🙂 tanij bn a, bi 6sard neere mgl yawah gj bga, eej tanai hvvhded neg dugui ogno gd amlachihsan yumsan utas hayag.g ni oloodhooroi gl bsiiin🙂
      Bayarlalaa :))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s