Сайн байна уу уншигчид минь???

Амралт эхлэхээр л таг болчих гээд байдаг талтай болоод байна уу даа хэ хэ, гадаа дулаарсантай холбоотой гэх үү дээ. Хийх юм маань ихдээд гадуур дотуур гүйгээд тун завгүй хүн л байна. Өнгөрсөн 5 дахь өдөр МУГЖ  Т.АРИУНАА манай Швед улсад айлчлан ДУРЛАЛ ШИГ АСНА тоглолтоо амжилттай зохион байгуулав, Нарны хаан хүүхдүүд дуун дээр нь хэсэг хүүхдүүд хамт дуулах юм гэнэ дайсны цэргийг ээж дагуулаад яв гээд би очсон ухаантай. Санасныг бодвол аймар их хүн цугласан байна лээ, угаасаа ч манай Шведийн монголчууд янз бүрийн баяр наадам, тэмцээн уралдаан, тоглолт шоунд идэвхтэй оролцдог л доо. Нэг гэм нь уусан идснээ шингээж чадахгүй зарим нэг танхай бусармаг хүмүүс нь зодоон цохион өдөөгөөд, дандаа л нэг паянгаар төгсдөг. Харин энэ удаагийн тоглолт их сайхан болж өнгөрсөн, элдэв хэрүүл маргаан гаралгүй гэр гэрлүүгээ хөөрхөн явцгаасан даа. Казановинна мань 2 шөнийн автобусаар яваад, манайл ирээд маргааш нь мал болдлоо унтсан ха ха. Сүүлийн үед гэртээ жоохон оройтоол ирчих юм бол маргааш орноосоо өндийхгүй өнжчих гээд цагийг үнэн хий дэмий өнгөрөөлөө. Уг нь үзүүлэх хэдэн зураг байгаа ч Казановиннагаасаа аваагүй л байна, дараа үзүүлнээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s