2011.05.04

Өглөөний мэнд хайрт уншигчид минь, би нь өнөөдөр ойрын хэдэн сарын турш гаргаагүй тун өгөөмөр зангаа гаргаж эрт босоод англи хэлнийхээ шалгалтанд ирлээ шүү дээ хэ хэ. Нойр минь аймшигтай ихээр хүрч байлаа ч унтаагаараа шахуу гэлдэрсээр арай гэж сургууль дээрээ ирэв, шалгалтан дээрээ золтой нь л шүлсээ дусаагаад ширээ дэрэлчихсэнгүй. За тэр ч яахав, тун сайхан мэдээтэй. Энэ хорвоо дээрх хамгаас эрхэм бас хамгаас хайртай эмээ маань өнгөрсөн нэг дэх өдөр ирсэн, бүр баярласандаа хагарах гэж байна ха ха. Хичээл ихтэй, шалгалт шүүлэг гээд толгой өндийх завгүй байгаа ч эмээтэйгээ бол яаж ийгээл уулзаад байна даа. Манай эгч урилга явуулж авчирсан болохоор манайд байна энэ тэр гээд жоохон өмчирхөөд байгаа хэ хэ, гэхдээ хэд хоногоос манайд ирнэ. Бас би нь удахгүй шинэ утас авах гэж байгаа, арай олигтойхон дүрс гаргадаг юм авах санаатай, тэгэхээрээ эмээтэйгээ авхуулсан зургаа үзүүлнээ. Мөс шиг хүйтэн, муухай ааштай байсан Симонагаас хайр цацарч байна шүү одоо хэ хэ

Гэгээн хайрын өдрөөр өөрөө өөртөө хийсэн төмсөн зүрх

Эмээдээл хайртай хөөөөн, бас аймар эрх хөөөн ха ха

2 comments

  1. мармелад · May 4, 2011

    эмээ нар ч гоё шүү эмээдээ эрхэлж зөндөөл чихэр шоклад авахуулдаг байлаа

    • gozziplady · May 4, 2011

      ha ha, yun shataaatsin be
      bi emeegee yostoi chiher ntr awch og gj nehdeggvi bsimda kkk

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s