2011.05.07

Амьдрал сайхан байнаа🙂

Өнөөдрийнхөө бичлэгийг өөдрөг эхэлж байгаадаа тун баяртай байнаа, миний хувьд бас нэгэн сайхан өдөр өнгөрч байна. Зарим нэг өдөр нь хэн нэгэнд гомдож, зарим нэг өдөр нь хэн нэгэнд баялаж байдаг нь хорвоогийн жам юм болов уу даа. Өчигдрийн талаар бодохыг ч хүсэхгүй байна.

Өчигдөр шөнө блогдож суусаар байгаад үүр цайж байхад 4 гээд унтсан, 9.30 гээд боссон доо. Амралтын өдөр сайхан унтах юмсан гэсэн хүсэл байсан ч нэг газар цаг захиалчихаад очихгүй байж болохгүй, бараг үснээсээ зулгаах нь холгүй юм болж байж боссон л доо үнэн хэрэг дээрээ. Эрт боссон гэсэндээ нилээд олон юм амжуулаад амжсан, манай гэрийнхэн бөөнөөрөө цугларцгаагаад эмээдээ зориулж HI PARTY-г нь өнөөдөр хийлээ шд хэ хэ. Ирсэн өдөр нь ч бүгдээрэй цугларсан л даа, ойрын хэдэн өдөр гадаа тэнгэр бүрхэг хүйтэн салхитай жихүүн байсан болохоор Хая партиг нь хойшлуулсаар өнөөдрийг хүргэх шиг. Манайхны олуулаа гэж… найгүй олон юм энд тэнд бужигналдаад хөл толгой нь алдагдсан л юм болж болж гэртээ ирээд хэвтэж байна. За ингээд зурагнуудаасаа тайлбар хийчихье

Гриллны мах, хэ хэ байхад нь нэг их идэх хүсэл төрөхгүй байсан чинь одоо л сайхан харагдаад шүлс минь гоожихнээ

Шорлог, орос аргаар амталсан гээд л гайхуулаад байсан сайхан л амттай юм байналээ

Польш хиам гэсэндээ амт гэж жигтэйхэн

томчууд 7,2 уугаал

хоол нэг иймэрхүү, муу идснээ сайн хүн явснаа гэдэг билүү хэ хэ. Би ч муу хүн юм байна л даа ха ха. Бүр нойр хүрээд үргэлжлүүлж чадахгүйнээ, марааш нэг заваараа үргэлжлүүлье

One comment

  1. Leo · May 8, 2011

    Shorlog goy haragdjiina

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s