2011.05.13

Цэцэгс дэлбээлж, шувууд жиргэсэн энэ сайхан өглөөний мэндийг уншигч та бүхэндээ хүргэмээр байнаа. Өнөөдөр Симона маань тун цоглог, маш эрт өглөө 8аас ордог хичээлдээ ирээд идэвхтэй нь аргагүй өгсөн даалгаварыг хийж дуусчихаад сууж байнаа. Дараагийн хичээл нэг цагийн дараа орно, тиймээс сүүлийн үед блогтойгоо ойр дотно нөхөрлөж чадахгүй халтуурдаж байгаа учир шалтгаанаа тоочиж уулчлалт гуйгаад, бичлэг шиг бичлэг оруулахаар шийдээд байгаа юмаа. Зиа тэгэхээр та бүхэн минь ямарч байсан намайгаа хичээл ихтэй тун завгүй, эмээтэйгээ ч олигтой уулзаж амжихгүй бухимдуухан яваа гэдгийг минь хэлүүлэлтгүй мэдэж байгаа байхаа. Дайны хажуугаар дажин гэгчээр хамаг юм маань давхцаад ядаж байхад сэтгэл санаа таагүйхэн байсантай холбоотой ч гэмээр юмуу бүх л юм буруугаар эргээд уур уцаарыг минь барж гүйцэж байлаа шүү. Ямар сайндаал хумс энэ тэрдээ цаг зарцуулахгүй гэж бүгдийг нь тайрч хаяхав дээ, уртаа гэгчийн ургачихсан байсан хумсаа тайрч хаяна гэдэг үнэхээр хайран байсан л даа.  Тоочоод байвал болж бүтэхгүй байгаа юм маань дуусах шинжгүй, тэр гайтай стрээээээсссийн эх үүсвэрийг ярих нь дэмий юм байна.

 Түм буман шалгалт шүүлэг минь арай дундраад гарын арван хуруунд минь тоологдохтойгоо болоод ирлээ ашгүй, алдсан бүтэлгүйтснээ байн байн дурсаж санаагаар унан урвайж явах нь ямарч сайн зүйлд хүргэхгүй нь нэгэнт тодорхой. Тиймээс гаргасан алдаагаа дахин давтахгүй, зөвхөн сайн сайхныг хүсэж мөрөөдөн урагш тэмүүлэх нь зүйтэй. Өнөөдөр яагаад ч юм зүгээр л сайхан байна, сэргэлэн цовоо эрч хүчтэй ийм байхдаа л ЭНЭ ЧИНЬ БИ ШҮҮ ДЭЭ гээд хашгирчихмаар шүү. Өөдрөг байхад ямарч асуудал өчүүхэн санагддаг, тиймээ яг одоо надад БИ ЧАДНАА гэх мэдрэмж төрж байна. Нүүрэнд минь инээмсэглэл тодорч, нүдэнд минь оч үсэрч байхад хүн бүхэн л эелэдэг найрсаг санагдаад байх юм НУУЦ гэдэг л энэ байхдаа.

Гадаа үүл бүрхээд салхи цаанаа л жихүүн сэвшээд байгаа ч миний сэтгэлд нар гэрэлтэж эрч хүч бургилж байна. Хичээл номдоо шамдан суралцах цаг боллоо найзууд минь, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.

 Сургуулийн ком дээр байгаа зурагнуудаас үзүүлчихмээр шинэ зураг олдсонгүй, намрын зураг

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s