2011.05.15

Амралтын өдрийн мэнд залуусаа, урин дулаан айлчлан ирээд амралтын өдрүүдээ агаар салхинд сайхан өнгөрөөж байгаа биз дээ та бүхэн минь. Өнөөдөр нэг бүрэн бүтэн нойртой  амьтан тухтай гээчийн унтаж амраад, одоо маргаашийнхаа шалгалтанд бэлдэх санаатай сууж байна. Хичээлдээ дарагдаад ухаан сөхөөгүй явж байтал монгол явах хугацаа маань бүүр аймар ойртчихсон байна ш дээ, гэнэт бүр яанаа хамаг юмаа хийж амжуулж дуусах юм болов уу даа гэж сандралд ороод гайхаад барахгүй байна. Яг нарийн хэлбэл 17 хоног л үлдэж байгаа юм л даа надад, гэхдээ ямарч байсан 6сарын 1ний өдөр гэхэд би бүх юмаа жин тан болгох ёстой. Бодоод байсан чинь ингээд чалчаад суух цаг үнэхээр биш юм байна хэ хэ. Зав гарах л юм бол шагайгаад байхаа яасан ч мартахгүй гэдгийг минь мэдэж байгаа биз дээ, за бүгдээрэй ажил амьдралаа зохицуулаад наргиж цэнгээд нартай өдрүүдийг ашиглаад авдаг юм шүү. Хамгийн гол нь нэг ч өдрийг инээхгүйгээр өнгөрөөж болохгүй шүү дээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s