2011.05.20

Өглөөний мэнд эрхэм уншигчид минь, надад баяр хүргээрэй

Би нь өнөөдөр өглөө 08аас орох хичээлдээ 20 мин хоцорч ирсэн хэ хэ, гэхдээ багш огтхон ч уурласангүй. Өчигдөр  швед хэлний хичээл дээр уншсан номоороо шалгалт өгсөн юм л даа, багш өнөөдөр гэхэд засаад дүн тавьчихна гэж зүүдэлсэн ч үгүй байлаа. Яг үнэнийг хэлэхэд тэр номыг унших 4 сарын хугацаа байсан ч, дараа гэж хойшлуулсаар шалгалт өгөхийн өмнөх өдөр 100 хуудас уншсан боловч дуустал нь уншаагүйгээс болоод шалгалтаа цагт нь өгч чадаагүй юм. Багш миний өмнөөс тун их харамсаж байгаагаа хэлээд надад MVG манайхаар бол A үнэлгээ өгмөөр байгаа ч чи даанч юмаа цагт нь хийгээгүй болохоор VG манайхаар бол B өгөхөөс аргагүйд хүрлээ гэсэн. Хийх ёстой үүрэг даалгаварыг цаг тухайд нь гүйцэтгэхгүй байхын хор уршиг, үр нөлөө гэж юу болохыг намайг сайтар ойлгох хэрэгтэй, энэ алдаагаа дахин давтахгүй байхыг хичээгээрэй гэнэ. Хэдий миний авах ёстой дүнгээс бууруулж тавьсан ч энэ миний л буруугийнх шүү дээ, гэхдээ л швед хэлнийхээ ангийн хүүхдүүдээс хамгийн сайн үнэлгээ авсан нь БИ. Нэг ичмээр нь манай ангийнхан надад зориулж алга энэ тэр ташаад инээд хүргэсэн гэж байгаа. Өөрөөрөө хальтхан бахархмаар санагдсан ч, жоохон хариуцлагатайхан байсан бол илүү сайн байж болох байлаа гэж харамсмаар.  Гэхдээ зүгээрээ алдаагүй хүн гэж байхгүй шүү дээ, хамгийн гол нь алдаан дээрээ суралцаж чаддаг л байх ёстой гэж би үздэг. Зиа миний өдөр нэг иймэрхүү урамтай мэдээгээр эхлээд байвал тэгээл амьдарсан шиг амьдрана шүү дээ хэ хэ

Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй Цоглог Монголын золбоолог залуусаа бүгдийг чинь чанга тэврээд үнсье

One comment

  1. Leo · May 22, 2011

    Хеерхен золбоолог охинд амжилт хусье…!!!! Улам хичээгээрээ :-))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s