2011.06.10

Хайрт хонгор уншигчид минь Би нь эргэн ирж буйгаа мэдэгдэхээр шийдлээ, асар олон хүндэтгэж үзэх шалтаануудын улмаас монголдоо ирэв үү үгүй юу л усанд хаясан чулуу мэт алга болсноо хүлээн зөвшөөрч байнаа. Гэхдээ сайхан мэдээ гэвэл өнөөдрөөс эхлэн өдөр алгасалгүй та бүхэнтэйгээ шинэ шинэ бичлэгүүдээрээ уулзалдаж байх боломжтой боллоо гэж. Монголдоо ирээд удаагүй байгаа ч Шведээ санаж байгаагаа нуумааргүй санагдлаа, үүнд ч учир байнаа. Гэртээ ганцаараа, гэр цэвэрлэх, зурагт үзэх, гиюүрч суух, хачин сонин дуу чимээ энд тэндээс гарах болгонд айж бүлтэлзэх гэх мэтээс өөр онцын зүйл өрнөхгүй байхаар уйдаж ганцаардсандаа санаж сарайх хэдэн юм хоцорсон Швед гээчийг чинь өөрийн эрхгүй санаад байнаа санаад байна яахын??? Ирээд бараг 6 хонох гэж байхад хийж бүтээсэн юмгүй гэр хавиарай гэгэлзээд л…

Зө зө тэр ч яахав одоогийн байдал тийм ч сонин биш байна, сүүлийн хэдэн сар миний амьдралд бүр хэтэрхий их сонирхолтой зүйлс өрнөөд блогтойгоо ч хуваалцаж амжилгүй гүйж байтал ар араасаа цуварсан хөгжилтэй өдрүүд гэртээ суугаад ком тонших зав өгсөнгүй ээ. Сүрхий юмыг эргэцүүлэн бодоод, шүүн тунгааж шийдвэр энэ тэр гаргадаг хөөрхий надад тэгээд маяглаад сууж байх зав гарахгүй байсаар энд ингээд ирчихэн хэзээ хойно  нь юу болоод өнгөрвөө гэсэн юм бодоод сууж байх гэж. Ирээд өнгөрүүлсөн 5 хоног маань ерөнхийдөө үргэлжилсэн зугаа цэнгэл, шалгалт шүүлэг, гэр бүл, найз нөхөд, санаандгүй явдлууд гээд буцалсан бөөн явдлуудаас түр ч болов завсарлага аваа гэх шиг өнгөрлөө. Одоо ханалаа, амарч дууслаа,,, Монголдоо дахиад нэг хэсэгтээл ирэхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа учир үлдсэн 1 сар 4 хоногийг үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлнээ. Ярих бичих юм маань дэндүү ихдээд дуусгамааргүйл байна, гэхдээ хэтэрхий нуршсан гайтай их тэкст унших хүсэлтэй хүн тун цөөхөн л байгаа байх. Тиймээс энэхүү бичлэгээ ингэсгээд өндөрлье дөө. Халуухан дулаахан зун цаг аль хэдийнээ айлчлан иржээ, өдөр бүрийг инээд хөөр хайр дурлалаар дүүрэн өнгөрүүлээрэй.

Шөнийн Улаанбаатар хотыг миний утаснаас харвал нэг иймэрхүү. Ирсэн эхний оройгоо хайртай найзуудайгаа Зайсан дээрээс хотоо ширтэв

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s