Хүний юмаар хальт гангарав

Өнөөдөр хамаатныдаа очсон чинь цай хоолоор дайлаад өө, ирснээсээ хойш гадуур хооллосоор байгаад бүр гэрийн хоол гээчийг зүрх сэтгэлийнхээ угаас саначихсан байна лээ шд. Хамаатны охины хийсэн амттай хоолыг амаа олохгүй чихснээс болоод ходоод гэдэс минь ачааллаа дийлэхгүй гомдол мэдүүлвээ, би ч үгээ хэлж үсээ зулгаахын наагуурах нь ч болов уу цаагуурах нь ч болов уу бүү мэд нэг мэдэхэд орон дээрээ хэвтээд чарлаж байлаа шүү дээ. Арай гайгүй болсон гэсэн шиг блогоо бичээд додьгор сууж байна өө, яг одоо Улаанбаатар хотод шөнийн 02,06 болж байх юм гэтэл би гэдэг хүн шар шувуу царайлаад ком тоншоод сууж байгаагаа туйлын аз жавшаантай гэж бодоод баярлаад сууж байдаг. Баярлахгүй гээд ч яах билээ ганцхан цагийн өмнө л байдгаараа атьралдаад наранд хатаж буй чийгийн улаан шиг амь тэмцэн туйлдаад хэвтэж байсан юм чинь. За тэр ч яахав энүүгээр тэрүүгээр хонхны баяр гэж гүйлдсэн хүмүүс зөндөө зөндөө. Манай хамаатны охин энэ жил МУИСын Сэтгүүлчийн ангийг төгсөж байгаа юм, хонхны баяр дээрээ өмсөх гээд хөөрхөн монгол дээл гэхүү плать гэхүү нэг тйимэрхүү юм хийлгэжээ. Нээх гоё харагдаад байхаар нь хальт шургуулж үзээд, блогоо чимэх хэдэн зураг даруулаад амжуулчихлаа гэж. Миний биеэнд тааруулж хийлгээгүй гэсэндээ бүсэлхий хавиарай жоохон томдосхийгээд байна лээ, гэхдээл яахав. Монгол үндэсний маань юм гэсэндээ ч тэрүү гоё харагдаад байх юмаа, ганц иймэрхүү юм хийлгүүлчихвэл надад өмсөх газар олдох болов уу хэ хэ

4 comments

  1. Leo · June 12, 2011

    Wow гайхалтай харагдаж бна чамд ямар ч хувцас гоя зохих юм

  2. mon-108 · June 16, 2011

    Huue hiilgeed omsooch, yostoi goyo zohij bna… Goyo hiideg boljee…

  3. Болд · March 20, 2012

    Хөөх , дурлачлаа :-p

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s