2011.06.13

Шинэхэн долоо хоногийн мэнд жавхаалаг залуус минь. Амрах зугаацах цаг болчихоод байхад шалгалт шүүлэг, дадлага туршлага гээд гүйлдэж байгаа найзуудын маань тун ч завгүй өдрүүд эхэлж байх шиг байнаа. Харин биь би гэдэг хүн гэртээ сууж зурагт гөлрөхөөс залхсан гэдгээ мэдэгдмээр байнаа, одоо дэмий тэнэх цаг ирлээ хэ хэ. Сураг ажиг сонсохнээ Стокольм хотод маань аймшигтай халуун байгаа бололтой, энд ч дутахааргүй халаад л байх шиг байна. Яг ямархуу халаж байгааг нь өөрийн биеэр мэдрээгүйл байна ха ха, өдөр 2 3 болтол орондоо өмхийрөх нь холгүй хэвтэж байгаа юм чинь. Орой жоохон сэрүүхэн болохоор байрныхаа ойролцоох дэлгүүрээр хальт шагайж хүнс цуглуулаал буцаад гэртээ. Ийм амьдралаар сар болвол ч галзуурах байх шүү, одоохондоо бол надад яааааг тохирсон амралт болж байна. Энэ нам жим амьдрал минь өнөөдрөөр дуусгавар болов гэж, гараад ороод хийх юмаа хийгээд үзэх юмаа үзээд тун идэвхтэй амьдрах цаг болжээ. Надад одоо яг нэг сарын зай үлдлээ, бүх өдөр нарын зохион байгуулагдсан цагийн хуваарийн дагуу явагдах тул надтай уулзах учирах хүмүүс нь утсаар холбоо барьж цаг захиална уу ха ха. За за жоохон маягласан юм, гэхдээ ерөнхийдөө хийх юм их байгаа шүү л гэж хэлэх гээд. За бүгдээрэй өдрийг сайхан өнгөрөөгөөрэй, хамгийн гол нь элгээ хөштөл инээж авахаа л мартаж болдоггүй юм шүү дээ. Бариад базаад хазаад хаячихмаар эгдүүтэй золиг шүү, харахаар инээд хүрээд бас хайр хүрээд байдаг юм. Ийм хөөрхөн юмыг харсан юм чинь та нар лав өнөөдөр аз жаргалаар дүүрэн байна байхаа гэж найдаж байна.

One comment

  1. Leo Galzuud · June 13, 2011

    Ккккк еелхиймбээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s