Хонхны Баяраа гэж

Өнөөдөр ёстой сонирхолтой өдөр байлаа, монголдоо ирснийх оюутны хонхны баяр гээчийг чинь үзээд авлаа шүү дээ. Их л сүртэй юм болж байнаа, энд тэндгүй цэцэг цэврүү шиг хөөрхөн хөөрхөн охид залуус ромб, диплом бариад л ах дүү найз нөхөдтэйгөө дурсгалын зураг татуулаад л… Урт урт цэнхэр нөмрөг унжуулаад, дөрвөлжин малгай тавьсан оюутан бүхний нүдэнд инээд баярын оч гялалзаад, АЗ ЖАРГАЛ цацруулсан харцанд нь угтан ирэх ямарч саад бартааг итгэл төгс ялан дийлнэ гэх шиг харагдана. Цоглог золбоолог бүх төгсөгчиддөө миний зүгээс дахин дахин баяр хүргэмээр байнаа. Хаашаа ч харсан хүн бүр инээгээд л нэг нэгэндээ байр хүргээд л, тийм сайхан орчинд өөрийн эрхгүй сэтгэл догдолмоор байна лээ шүү.

Манай хамаатны охин ромб дипломоо авчихаад гарч ирээд бид нартай зураг хөргөө авхуулсан чинь өөрөө төгсөж байгаа юм шиг тэрүүхэн тэндээ хөөрөөд байгаа юмаа хэ хэ. 

Би нь бас төгсөлтийнх нь хувцасыг ашиглаад авсаан, монголдоо тийм хувцас өмсөхгүй ч юм билүү гэж бодоод өмссөн чинь тайлмааргүй ч юм шиг санагдаад хэ хэ

 Зий тэгээд авсан хэдэ зургаа үзүүлье даа

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s