Швед дэх Монголчуудын ээлжит сагсан бөмбөгийн тэмцээн

Зиа нилээд өнгөрсөн баларсан үеийн мэдээ мэдээлэл хүргэх гэж байнаа, утасныхаа зурагнуудыг эхнээс нь үзээд сууж байсан чинь блогтоо хийгээгүй, та нартаа үзүүлээгүй зурагнууд зөндөө байх юм. Тэгээд эхнээс нь сонирхуулах санаатай, тамгалах гэж бас нилээдгүй цаг зарцууллаа. Одоо зурагнуудаа нэг нэгээр нь хийх гэж багагүй ажил шаардах байх шүү, ядаж байхад энэ ком маань надтайгаа таарсан дэндүү удаан юмаа.

Хичээл шалгалт гээд завгүй гүйж байсан юм байж хажуугаар нь тэмцээний сонин сайхан хүргэх гээд очоод амжчихсан байнаа бас. Яг үнэнийг хэлэхэд жоохон сонирхолгүй байсан болохоор нэг их удалгүй яваад өгсөн, тэрүүхэн хоорондоо хэдэн зураг дараад амжуулчихсан. Ямар баг энэ тэр нь түрүүлсэн юм байгаан бүү мэд, уг нь очоод сүрхий шимтээд үзэж байтал дэмжих хүн мүн байхгүй болохоор сонирхол буураад эхэлсэн л дээ. Хуучны цагаа дурсаад тоглочихдог ч байж уу гэж эргэлзэж үзсэн боловч шал дэмий гэдгийг ухаарсан л даа хэхэ. Эмэгтэй баг 2 билүү 3хан л байх шиг байсан, тэгээд ч ер нь эмэгтэйчүүдийн тоглолт сонирхолгүй гэдэгтэй санал нэг байдаг л даа. 10 жилд байхад сургуулийн сагсан бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн гээл жил бүр болдог доо, тэрэнд чинь учиргүй л идэвхтэй оролцдг байж билээ. Манай баг их сайн л тоглодог байсан шиг санагдаж байна, байнга л эхний байруудад ордог байсан. Ингээд хуучны сайхан үеэ бодсон чинь сагс тогломоор ч юм шиг санагдачихлаа ха ха.

Эрэштэй баг тоглох гэж байнаа

Эмэгтэйчүүдийг бие халаалт

Симона миний бие үзэгчдийн суудлаас, сайхан тааваараа сууж байна даа

Хуран цугласан үзэгч олны зарим хэсэг нь, зарим нь уушигны дайснаа сорохоор гарсан байгаа байдал

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s