Швед дэх Монголчуудын өдөрлөг

Дахиад л өнгөрснийг эргэн дурсах гэж байна, 2011-05-24нд манай Швед дэх монголчууд маань Стокольм хотын төвд монгол гэрээ барин, уртын дуу морин хуураа эгшиглүүлэн үндэснийхээ соёл урлагийг шведийн ард түмэнд үзүүлж сонирхуулсан гэдгийг бусад олон эх сурвалжуудаас хүлээн авсан байхаа гэж бодож байна. Би л хичээл ном, шалгалт шүүлэг, нүүж суух, аялах зугаалах гэж гүйсээр байгаад хоцрогдсон мэдээлэл хүргэж байгаадаа хүлцэл өчье энэ тэр гээд маяглаад байхгүй юу хэ хэ. Ямарч байсан Монголчуудын маань өдөрлөг 3 билүү 4 өдөр үргэлжилсэн гэж сонссон санагдаж байна. Стокольмын төв номын сан дахь монгол номын хэсэгт монгол ном хандивлах гэх мэтийн арга хэмжээ зохион байгуулагдсан билээ. Иймэрхүү арга хэмжээ ойр ойрхон зохион байгуулагдаж Монгол Шведийн харилцаа цааш цаашдаа улам эв найрамдалтай, харилцан туслалцах хэмжээнд хүрвэл манай оронд л ашигтай байхдаа хэ хэ. За би ер нь тэр улс төр мөр гэж том дуугарах ч яахав, одоохондоо урьдах амьдралаа л болгож байвал барав. Яваандаа нас намба суугаад ирэхээр угаасаа ажил төрөл гээд олон долоон юм чалчаад эхэлнэ.

 

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s