Face of Mongolia 2011

Энэ сайхан амралтын өдрийн мэндийг хүргье ээ…

Унтаад л, идээд л, тэнээд л, партидаад л сайхан амарч байгаа биз дээ ард түмэн минь. Сонордуулах нэг сайхан мэдээ байнаа, өчигдөр буюу 2011-06-18 өдөр UB PALACE-н их танхимд FACE OF MONGOLIA хэмээх тун сонирхолтой тэмцээн болж өндөрлөлөө. Би нь бас дутахгүй тэнд яваад оччихсоон хэ хэ. Зиа миний ойлгосноор бол энэхүү тэмцээн нь Дархан Эрдэнэт Улаанбаатар хотуудаас оролцсон 300 гаруй охид хөвгүүдийг хамарсан жил бүр зохион байгуулагдаж буй томоохон тэмцээн бололтой. Тэдгээр залуусаас ердөө 42 оролцогчид л төгсгөлийн шатанд оролцохоор  TV9 телевизээр  2 сарын турш авъяас чадал, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлджээ. Нийт 30 охид, 12 хөвгүүд маань 8 багт хуваагдан Чөлөөт хувцас, Усны хувцас, Гоёлын хувцасыг тайзан дээр амилуулан сонирхуулсаан. Надад гоёлын даашинзнууд нь их таалагдсан, эмэгтэй юм гэсэндээ ваааав ийм даашинзтай болох юмсан гээд шуналтаад байгаа юмаа хэ хэ. Тийм даашинзтай байлаа гээд ер нь хаанаа өмсөх гэж байгаа хүн бэ би. За за гол сэдэвтээ оръё, тэмцээний шагналын сан нь их сонирхол татмаар шүү. Нийт 42 оролцогчидоос ур ухаан, авъяас чадал, гоо үзэсгэлэнгээрээ тэргүүлсэн 4 эмэгтэй 2 эрэгтэй модел маань  Эх орноо төлөөлөн хилийн чанад зорьж Монгол улсынхаа нэрийг олон улсын дэвжээнд өндөрт өргөх хүндтэй үүргийг хүлээх ажээ. Оролцсон бүх л охид залуус маань энэ тэнцүүхэн өрсөлдөж байсан ч, тэрүүхэн тэндээ тэр нь тэргүүлээсэй гэж бяцхаан бодоод амжчихсан л байсан миний хувьд хэ хэ. Яг миний дэмжиж байсан 4 охины 3 нь тэрхүү онцгой шагналыг авч чадсанд баяртай байгөө. Дахин хэлэхэд зөвхөн надад гэхэд л бүгд хөөрхөн харагдаад сонголт хийхэд хэцүү байсан юм чинь шүүгчидийн бүрэлдэхүүн шийдвэрээ гаргах гэж тэгж их удсанд гайхаад байх юм байхгүй л дээ. Нилээд удсны эцэст шүүгчид маань миний хамгийн ихээр дэмжиж байсан охиныг шилдгийн шилдгээр тодруулсанд сэтгэл их өндөр байсан ч миний урд сууж байсан ээжийнх нь баярлах сэтгэлийг яаж гүйцэх билээ. Ээж нь үнэхээр их сэтгэлийн хөөрөлтэй, цайлган хүн гэдэг нь танхимд орж ирээд суудлаа эзлэхээс л мэдрэгдсэн. Охиноо тайзан дээр гараад ирэхээр хүүхэд шиг баярлаж, босч даллаад л, хойшоо эргэж надаас манай охин ямар байна? муухай биш биздээ? яанаа би уйлах гээд байна гээд л байж суух газраа олж ядан нүднээсээ нулимс дуслуулаад л… Охиноороо хязгааргүй их бахархаж, хайрлаж байгаа нь хэнд ч элхэн байсан, үнэхээр ч шилдгийн шилдгээр тодрох ёстой тийм л охин байсан гэж хэлмээр байна. За ингээд өөрийнхөө утсаар авсан хэдхэн зургийг хайрт блог уншигчиддаа хүрэгэхэд бэлэн боллоо, өшөө олон сайхан зураг хаанаас олж үзэхийг сайн мэдэхгүй л байна. Ямарч байсан зөндөө л олон зурагчид энд тэнд чак чак гээл байсан тун удахгүй саятуудаар тавигдаад эхлэх байхаа. Миний хүргэж чадар мэдээлэл энэ л байна.

 

Монголын маань охид үнэхээр үгээр хэлэхийн аргагүй авъяаслаг үзэсгэлэн төгөлдөр юмаа гэж бахархамаар санагдсан шүү. Би лав эр хүйстэн байсан бол олон охинд зэрэг хайр зарлаад гай болох байсан байхөө ха ха, за за наргисан юм шүү зүгээр л монголын охид маань үзүсгэлэнтэй юмаа гэж магтаж байгаа юм.

 

Ганц зураг дараад бас амжуулчихсаан

5 comments

  1. zochin · June 21, 2011

    chi orson bl degur bair ezlex bsn bxa ondor ovormots tsaraitai ym chni

  2. Darjaa · July 6, 2011

    Chi orson bol turuuleh bsan bhaa😀 Daraa jiliihdana orooroi😀

    Bas chinii blog ih sain ym aa😀

    • gozziplady · July 6, 2011

      bayarlalaa🙂
      bi daanch mgld bdaggvi blhr oroltsoh bolomjgvi bgo, bsn bol hoorhon ohid dund bas orsoldoj vzmer l bn🙂

  3. bulgaa chamia · April 1, 2012

    bid 2 oroltsoh gj bga bid 2 ch orto imgeltei owormost tsarai togs bietei bolohoro shud bid 2t shuuch nar nii duralchih baih da bid 2in uria hend ch ylagahgui e

  4. emujin · May 26, 2012

    10 dugaartai ni lag hoorhon bas goe dress tei n yum bnshd tgd yagd tvrvvlegvi yum boloo shal t1 yumaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s