Шашин гэж юу вэ ер нь???

Би ер нь шүтлэггүй талын хүн л дээ, гэхдээ бас шашин чинь ийм тийм гэж дур мэдэн үгүйсгэх төрлийн ч хүн биш. Хэн ч БУРХАН гэж энэ байнаа гээд баталчихаагүй л байгаа шүү дээ, үнэхээр бурхан гэж байдаг болов уу гэж бодож ч үзэж байгаагүй. Ер нь хүмүүс яагаад өөрийн нүдээр харж гараар бариагүй зүүлдээ тийм итгэл төгс итгэж найдан шүтэн бишэрч байгааг гайхаад олохгүй юм. Бүх л шашин яг л нэг л зүйлд хүрэх гэж тэмүүлээд байдаг, гагцхүү түүнд хүрэх гэсэн зам нь өөр өөр. Хэрэв та бүхэн санаж байгаа бол би нэг НУУЦ хэмээх ном унчихаад л учиргүй сэтгэл санаа өөдрөг болчихлоо, эрч хүчээр дүүрэн байна энэ тэр гээл гүйгээд байсан даа. Яг нарийн яривал тэр Нууц гээд байгаа зүйлийг чинь бурхан гээд ч ойлгочихож болж л байгаа байхгүй юу. Нууц гээчийг Бурхан гэж үзье, тэгвэл нууцыг ашиглаж сурвал өөрийн хүссэн бүхнээ зөвхөн сэтгэлээсээ хүсэж мөрөөдөхөд л авч чадна гээд байгаа. Ямарч ялгаа алга, хэрэв би Бурханд чин сэтгэлээсээ итгэж өөрийн хүйсэж байгаа зүйлээ гуйн залбирвал бас л өөрийн болгоно гэж шашин үзэж байна. Хүн бүр нэг л шашинд өөрөөр хэлбэл нэг л Бурханд итгэдэг байсан бол бурхан гэж үнэхээр байдаг юм болов уу гэж эргэлзэх байсан байхаа, гэтэл энэ хорвоо дээр чинь гарын арван хуруунд ч тоологдож барахааргүй тийм олон шашин, тийм олон бурхан байхад алийг нь жинхэнэ гэж үзэх вэ??? Эсвэл дээд тэнгэр чинь бүгдээрээ эв найрамдалтай нь аргагүй хамтдаа оршин тогтнож байдаг болж байна уу??? За бүр хөл толгой нь алдагдсан бөөн л баталгаа нотолгоо гаргаж ирэх гээд байхвий, тэр бүгдийг үгүйсгэх гээд ч байгаа юм биш. Зүгээр л шашин гэдэг зүйл чинь бидний өөрсдийн маань л дотоод сэтгэл юмуу даа л гэж хэлэх гээд байгаа юм. Шашин судлаачид, эрдэмтэн мэргэдүүд нь надаас илүү сайхан, оновчтой үг хэллэг ашиглаад тайлбарлаад өгөх л байх л даа. Миний хувьд шашин гэдгийг арай өөрөөр хүлээж авдаг гэдгээ л хэлэх гээд байгаа царай нь энэ. Эмээ маань будда болохоор надад арай ойр байсан нь будда гэхүү дээ, тиймдээ ч хэдий үнэн сүсэгтэн нь биш ч гэсэн хаяа нэг гандан орж хэдэн хүрдийг нь эргүүлэхэд сонирхолтой санагддаг юм. Монголдоо ирснийх Гандангаараа бас зочлох ёстой юм шиг санагдаад хальтхан хамраа цухуйлгасаан.

Явж байсан чинь Мод тарих уу? гэж асуудаг юм байна. Тэр нь ямар учиртай вэ гэхээр- хүмүүсийн ухаж бэлдсэн нүхэнд мод суулгаснаар Ганданд өөрийн хувь нэмрээ оруулахаас гадна сайн үйл бүтээж буй хэрэг юм гэнээ. Үүний тулд бас мөнгө төлөх ёстой, ингээд бодохоор сайн үйлийн аян өрнөж байна уу? бизнес явагдаад байна уу гэдгийг ялгаж салгахад багагүй ухаан шаардахнээ ха ха

уууууг нь лаг нууцаар зургийг нь дарсан чинь нэг нь наашаа амжаад харчихдаг юм даа

13 comments

  1. Melkhii gunj · July 1, 2011

    Ene bichlegiin chin ehleliig l unshlaa tgd neg ym helmeer sanagdlaa. Hvmvvs bid agaariig harj chadahq mortlo yagaad bugd agaar bdg gdgt itgedeg um? Agaarguiger hvn torolhton orshin togtnohgui gdgiig tiim itgeltei medseer bj. Hvmvvn torolhton gdg iim gaihamshigtai amitniig buteegchgui gej heldegiig bi harin oilgodoggui ymaa.

    • mon-108 · July 1, 2011

      Uuchlaarai chinii bodol chamdaa zov ch jinii avsan jisheen deer arai sanal niilehgui ni. Agaariig hun hardaggui ch tuuniig baidag gedegt humuus itgedeg uym bish!!! Agaar bol butets, nairlaga ni sinjleh uhaanaar togtoodchihson amid organizm burelden togtokh undsen bolomjuudiin neg bolson zuil. Tuuniig baidag baidaggui talaar itgeh hereg uneheer baihgui, chi tuugeer amisgalj, agaariin ursgaliig mederdeggui gejuu??? yamar sonin jishee avdag uym be? oo uuchlaarai neg bol chi surguulid oroogui jaahan huuhed bol medehgui baih ni argagui… za tiim bol uuchlaarai…

  2. mon-108 · July 1, 2011

    Za ene talaar chamtai yostoi sanal neg bna. Gevch bi bas eej maani burhnii shashin shutdeg tul ter taliig arai iluu hundeldeg ch er ni bol humuusiin shutej baigaa shashniig buruu zov gej tsetserheh erdoosoo ch hereggui gej boddog (ooriinhoo huvid).

    • mon-108 · July 1, 2011

      Gehdee ter shashinaar turee barij, humuusiin suseg, itgel bishreleer togolon, biznes hiigeed baidag jaahan tiimhen sanagddag shuu!!!

  3. Melkhii gunj · July 1, 2011

    Oo yasn heruulch hvn orood irvee end. Yychlaarai nza ta tegvel ooroo yunaas yag yaj butsen butets bolj taarch bnaa? Huntei haritsah haritsaanii soyol harin ta ooroo odiig hurtel suraagui ymaadaa?!

  4. zula · July 2, 2011

    Agaartai zuirluuleh ch arai bas bish yumaa…..minii huvid ch bas burhan gedeg hun dotood setgelee taivshruulah gej uursduu buteesen zuil gej boddog…Baih ch heregtei zuil yum…Tiim zuil bgaagaas hun gedeg aih ichih surden bishirch amidardag bh….Uuruur helbel burhan gedeg hun bolgonii dotor orshij bdag zuil yum…Harin yamar helbereer orshij bdag ve gedeg ni hun bolgonii huvid uur uur bdag…Tiimees ene talaar margaldaad hezee ch ur dund hurehgui…Bas hunii huviin blogd orj ireed inge teg geed baih utgagui bhaa….Heruul uduj soyilgui haritssan hun bi haigaad olsongui…

  5. Enerel · July 29, 2011

    Бурхан үнэхээр байдаг гэж үү?
    1. Бурхан яагаад байхгүй гэж?
    2. Орчлон ертөнцийн хууль Бурхан байдгийг хэлж байна.
    3. Түмэн бодисын гайхамшигт зохицол Бурхан байдгийг харуулж байна.
    4. Хүн төрөлхтний мөн чанар Бурхан байдаг гэж байна.
    5. Амьтай зүйлс оршин байгаа нь Бурхан байгааг гэрчилж байна.
    6. Амьдралын туршлага Бурхан байгааг гэрчилж байна.
    7. Чөтгөр байгаа нь Бурхан байгааг баталж байна.
    8. Гайхамшиг байгаа нь Бурхан байгааг харуулж байна.
    9. Эртний мэргэд Бурхан байгааг гэрчилж байна.
    10. Хүн дүрст мичнээс хүн үүссэн тухай онол буруу байсан нь Бурхан байгааг гэрчилж байна.
    11. Бурхангүй хүний гуниг цөхрөл, Бурханлаг хүний баяр хөөр Бурхан байгааг харуулж байна.
    Яагаад Бурхан байхгүй гэж?

    Жич: Тэнэг хүн л зүрхэндээ Бурхан байхгүй гэж боддог…

  6. Enerel · July 29, 2011

    Орчлон ертөнц бүтээгдсэн цагаас хойш түүний үл үзэгдэх чанар ба мөнх хүч нь бүтээгдсэн зүйлсээр нь дамжуулан ойлгогдон илэрхий харагдаж байдаг. Учир нь Бурхан тэдэнд ил болгосон ажээ. иймээс тэдэнд шалтаг үгүй. Бурхан газрын цээжээр амьдруулахаар хүн төрөлхтний үндэстэн бүрийг нэгнээс бүтээж тэдний нутаглах хил хязгаар цаг хугацааг тогтоосон нь хүн Бурханыг эрж хайхын ёстойн учир агаад Тэр бид бүхний хэнээс холгүй байдаг бөгөөд түүнийг эрж хайж түүнийг олоосой хэмээсэнд болой.

  7. Enerel · July 29, 2011

    Тэр ганцаараа үхэшгүй мөнхийг эзэмшдэг бөгөөд хүршгүй гэрлийн дотор оршдог. Ямар ч хүн түүнийг хараагүй бөгөөд харж чадахгүй.

  8. Enerel · July 29, 2011

    Бурханы шинж чанарууд:
    Бурхан ганц л байдаг. Үнэн ганц л байдаг.
    1. Тэр бол бүтээгч Бурхан бүх зүйл түүгээр бүтээгдсэн, харагдах болон үл харагдах бүх зүйлс.
    2. түүнд махан бие байхгүй, Тэр бол Сүнс юм. бидний хэмжээст мэдрэгдэхгүй байгаа түүнийг байгаад эргэлзэх шалтаг болж чадахгүй.
    3. нэгэнт махан бие байхгүй тул түүнд аав, ээж, эр эм хүйс гэж байхгүй. ширээнд хүйс гэж байдаггүйтэй адил.
    4. тэр хаа сайгүй нэгэн зэрэг оршигч
    5. бүхнийг чадагч Төгс хүчит нэгэн
    5. бүхнийг мэдэгч нэгэн. бүх бүтээл түүний өмнө нүцгэн байдаг.
    6. Бурхан бол цаг хугацааны гадна оршигч нэгэн.
    7. Бурхан зөв шудрага, энэрэнгүй
    9. Бурхан ариун төгс нэгэн.
    10. Бурхан бол бидний эцэг бас хаан юм.

    харин оригинал бус худал хуурмаг зүйлс олон байдаг юм.

  9. domain · September 5, 2014

    I’m not that much of a internet reader to be honest
    but your blogs really nice, keep it up! I’ll go ahead and bookmark your website to come back down the road.

    All the best

  10. Andalusian Horse Guide · September 10, 2014

    With havin so much written content do you ever run into any issues of plagorism or copyright violation? My website has a lot of unique
    content I’ve either created myself or outsourced but it looks like a lot of it is popping it up
    all over the internet without my agreement. Do you know
    any methods to help reduce content from being stolen? I’d genuinely appreciate it.

  11. here · September 14, 2014

    Because the admin of this site is working,
    no question very shortly it will be renowned, due to its quality contents.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s