Паяаяая Цаана чинь хүмүүс дрифт энэ тэр үзүүлээд байна

Өнгөрсөн жил намайг Монголд ирэхэд спорт машины 2 клуб байсан юмаа, гэтэл өнөөдөр 5 билүү 6 байна. Юм нээрээ дэндүү хурдан хөгжиж байнаа, машин төдийгүй спорт машин сонирхогчид Монголоор дүүрэн болжээ. Тэр сүрхий хажууд тал малаараа яваад хүн амьтны нүдийг бүлтийлгэж амыг ангайлгаад байдаг дрифт гээчийг чинь нөгөө кино энэ тэрээс л харсан болохоос өөрийн нүдээр хажуухнаас харж явсангүй учир их л сонирхолтой санагдлаа. Нэг хэцүү юм нь сүртэй нь аргагүй дуу чимээ гаргасан төмөр хүлэгнүүд чинь эргэж тойрч, шарваж марвахдаа гайтай шороо гуайг нөгөө муу хөөрхий үзэгчид гэхүү хөгжөөн дэмжигчид гэхүү тэд нарлуугаа хайр найргүй цацаж байнаа. Жоохон дөхөөд арай ойрхноос тэмцээнд оролцож буй машин жолооч 2ынх нь зургийг дарах юмсан гэсэн санаа байсан ч сачий бол яааавч хүрэхгүй юм байна лээ, тийшээ ойртвол ам хамарт орсон шороогоо хахаж цацаж гаргах гэж бас бөөн ажил. За тэр ч яахав, манайхан ядуу л гэнэ, хөгжил буурай л гэнэ… Үгүй юмаа, сайхан сайхан төмөр хүлэгнүүд хотоор нэг бэлчиж байна, тэр дунд нь яахав хэд хэдхэн төмрийн сэг өнөө маргаашаа залгуулаад хөдөлсөн болоод байх юм. Бас нэг сонирхолтой нь тэдгээр сайхан машинууд чинь бараг бүгд л азын дугаар гээчийг чинь олоод зүүчихэж.  Тэгэхээр манай монголчууд ядуу байна уу??? За ингээд ярианы сэдэв шууд гүнзгийрэх гээд байдышүү, гол сэдэв чинь Дрифт хавьцаа явж байгаа шүү дээ.

Би ямар сүрхий олон жил машин техник сонирхож гүйсэн ч биш, олигтойхон мэдлэг олж авсан ч биш тэр нь сайн тэр муу гэх мэтээр шүүн тунгаах чадвар нь алга өө. Ямарч байсан манай монгол залуус юм сурахдаа хурдан гэж жигтэйхэн шүү гээд л бодоод зогсож байлаа. За ингээд та бүхэндээ өөрийн утсан дээрээ буулгасан хэдэн зургаа сонирхуулья аа, хоёр гурван бичлэг байгаа тэрийг дараа үзүүлэмц

  

хэ хэ энэ ёстой сүртэй чимэглэлтэй байгаа биз

Зиа эцэст нь хэлэхэд энэхүү сонирхотлой тэмцээний зах зухаас блог уншигчидтайгаа хуваалцах боломж олгосон Бумаадаа баярлалаа🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s