Өглөөний мэнд эрхэм уншигчид минь

Цаг агаарын байдал – Үүлэрхэг, бороо шивэрсэн, сэрүүхэн

Биеийн байдал – Толгой бол лантуугаар цохиулсан мэт, уулын уруу 2 могой уралдана тэр юу вэ ха ха, дээрээс нь хоолой ч гэж авах юм алга ханайд хүрсэн бөлгөө.

Сэтгэл санааны байдал – Бие хаа өвдлөө гэж хямарч байгаа юм ооооогт алга, тун өөдрөг байна.

Зиа миний өдөр ийнхүү эхэлж байна, өнөөдөр юу нь болсон юм эмээгээсээ эрт сэрчихлээ гэж үү??? Магадгүй ханайднасаа болоод унтаж чадахгүй тарчлаад сэрчихсэн байж болох юм. Сэрээд нүдээ нээтэл гэгээ орчихсон, чихэнд бороо шиврэх нь намуухан аялгуу мэт урамтайхан сонсогдон нойрноосоо сэрэх гэж хэсэгхэн зуур сэрүүн элдвийг бодсон шигээ хэвтэж байтал гэнэт  ХӨӨӨЕ би өлсөж байна гэх мэдээлэл гэдэснээс ирж байх юм. Босох санаатай өндийтөл толгой бүр дийлдэх шинжгүй, бүр гайхлаа шд. Халуун зунаар ханайд хүрдэг азгүй амьтан ховорхон л байгаа байхдаа хөөрхий. Хэдэн найзуудтайгаа салхинд гардаг баатар болсон чинь үйлийн үрээ одоо эдэлж байх шив. Гарынх нь аяыг даахгүй юм байж яах гэж дагаж баяссан хүн бэ гэж эмээ загнасан ч халамжлаад л байгаа юм даа хэ хэ. Хар өглөгүүр босчихоод бөөн ханайд яриад эхэлвээ, уул шугамандаа бол та бүхнийг дулаан хувцсаа өмсөөрэй над шиг ханайд хүрчихээд гуншганаад гүйж байваа гэж л сануулах гэсэн санаатай юм. За бүгдээрэй өдрийг инээд хөөрөөр дүүрэн, хөгжилтэй өнгөрөөгөөрэй🙂

Миний маш ховорхон зурагнуудын нэг байнаа, Аз жаргал ханхалж байгаа биз хэ хэ

One comment

  1. becky · July 15, 2011

    bur tag bolje

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s