Оройн мэнд залуусаа

Хөөх ком гээч ертөнцийг тольдох цонхноос тусгаарлагдаад бүхэл бүтэн эрин үе өнгөрөөчихсөн юм шиг яасан эвгүй санагдаж байнаа, гар хөл ч эвлэхгүй монгол үсэгнүүдээ хайгаад манараад сууж байна ха ха. ЗА юуны өмнө НАДАД итгэл найдвар хүлээлгэн, шинэ бичлэгээрээ эргэн уулзахыг минь тэвчээртэй хүлээн суусан та бүхэндээ маш их баярлаж байгаагаа хэлмээр байнаа. Мөн өнгөрсөн хугацаанд усанд хаясан чулуу мэт таг чиг байсандаа гүнээ хүлцэл өчье, хэ хэ за за худлаа үнэн соёлтой боловсон зан гаргана гэдэг чинь надад яавч зохихгүй юм байна. Юутай ч манайхан намайг хөөрхий минь маш их завгүй байждээ гэдгийг дараа дараагийн маань тайлангаас олж мэдэх бизээ, өнөөдөртөө зөвхөн Би нь амьд сэрүүн арзайгаад гүйж байгаа шүү гэдгээл мэдэгдэх санаатай унтах нойрноосоо хумслаад сууж байна. Маргааш дахиад л ажилтай, өглөө нээх сайхан олон долоо юм зүүдлээд шүлсээ гоожуулах нь холгүй юм сарвайгаад хэвтэж байтал сэрүүлэг гуай зэвүүтэй нь аргагүй чарлахыг яаана. Сэрүүн үедээ ч яаахав Katy Perry  Teenage dream гээл хэнгэрэгээ хагартал чанга дээр нь сонсох ч сайхан шүү, гэтэл яаг цагаан морьтой хан хүүгийнхээ гараас атгаад авахын завдалгүй u think am pretty гээл эхэлж байгаа юм даа, юуны чинь прэтти мэтти шаааааат аппппп гэмээр санагдана даа гай гэж. Монголоос ирэв үү үгүй юу л ажил гэр 2ын хооронд ажилчин зөгийнөөс ч урт хугацаагаар навсайсаар ядарч үхлээ, хайран сайхан залуу насны минь нэлээд хэдэн хормыг өдөрт 11 цагаар нь дээрэмдээд л байх юм дөө. Одоохондоо нэг иймэрхүү, үзүүлэх сонордуулах хорвоогийн хов жив байхгүй ч энэ зуны минь амралтын сонин сайхнаар нэг хэсэгтээ блогоо ажилгүй болгочихгүй байх. Түрхэн зуур бака чика залуусаа, сайхан амраарай🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s