Эх орны айлчлал 1

Монголдоо сайхан амарч байгаад ирнээ гээд явсан чинь яаааааг шд ха ха, явахаасаа өмнөх хэд хоног бараг унтаагүй байхөө. Уулзах учирах хүмүүс үстэй толгойноос их гэж худлаа хэлээд ч яахав гэхдээ бараг л цаг захиалах нь холгүй юм болсондоо. Уулзаж амжаагүй хүмүүсээсээ уучлал гуйяаа, үнэхээр тоотой хоног минь цөөхөн байлаа. Яг явахдаа тулсан чинь сэтгэл хорогдоод л байна лээ, хийж дуусгаагүй, очиж чадаагүй, уулзаж амжаагүй гээд дутуу дульмаг үлдээсэн юм цөөнгүй ч мэдэж сурсан, үзэж харсан зүйл нэлээдгүй шүү. Буцахын өмнөх орой орон дотроо ороод юм бодоод хэвттэл дотор бачимдаад, нэг л хэвийн уйтгартай амьдралдаа живэхээр явах гэж байгаа мэт санагдаад явна гэдэгтээ нэг л сэтгэл дундуур байсан ч санах сарвайх гэр бүл найз нөхөд минь хүлээж байгаа болхоор буцахгүй гээд хаачих ч билээ, түрхэн зуурын жаргалд согтон сохор мэт явахаас илүү харамсалтай зүйл хаа ч байхав гэдгийг ухаарсан л даа. Юу нь тийм жаргалтай байваа гэж үү? Зүгээр л бүх юмнаас хол, юу ч бодох хэрэг байхгүй, хүсвэл бүхэл өдөржингөө нозойрч ногоороод орноосоо ч босохгүй сарвайгаад хэвтчихнэ, идэхийг хүсэж байсан монгол хоолнуудаа өөрөө заавал ухантаж хийх шаардлагагүй гараал аваад идчихнэ, идэж ууж өссөн зүйлээ дахин амтлах гээд наад захынх нь гэвэл энэнээс эхэлнэ. Яанаа хичээл даалгавар, ажил төрөл гэж санаа сэтгэл зовоох өчүүхэн ч проблем байхгүй, зүгээр л унтаад идээд найзуудтайгаа уулзаад инээж хөөрөөд гүйгээд сайхан шүү дээ. Гэхдээ нэг юм ойлгосоон, тэр чинь ТӨГС АМЬДРАЛ биш тэр чинь АЗ ЖАРГАЛ бишээ гэж. Бүх юм нь бэлэн байх тусам хүн улам үхээнц болж байхыг өөрийн биеэр мэдэрсэн чинь ямар их айваа. Гэхдээ над мэтийн зүгээр л амралтаа өнгөрөөхөөр ирсэн хүнд бол зугаалж цэнгэж, унтаж идэхээс өөр юу ч хийх вэ дээ. Гэтэл сурч хөдөлмөрлөж амьдарч байгаа хэрнээ юу ч бодож саналгүй өнөөдрөө яаж өнгөрөөх вэ, хаана хэнтэй уулзаж уух вэ гэсэн шал утгагүй зүйлээр өөрийгөө саатуулсан болоод явж байгаа хүмүүс яасан ч хөөрхийлөлтэй юм. За ер нь сэдэв хүндрэх тийшээ хандчихлаа, өнөөдөртөө үргэлжлүүлж арай л амжихгүйнээ маргааш ажилтай болхоор орлуугаа шургах цаг боллоо. Ядаж байхад ингэж урт цагаар ажиллаж үзээгүй эрх танхи надаас гарынх нь аяыг даах гэж бас хөөрхөөн хүч шаардаад байх юм. Эрт унтаж, эрт босох ёстой гэсэн хууль хэрэгжээд байна даа сүүлийн үед, уг нь эрт унтнаа гээл хэвтээд цагаа хартал 01.00 өнгөрчих юмөө. Зиа сайхан амраарай залуусаа амралтаа сайхан өнгөрөөгөөрэй

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s