Мартагдсан амьдрал минь сайн байна уу

Өнөөдөр надад яагаад ч юм Би гэдэг хүн хуучин амьдралдаа эргэн ирж байгаа мэд сэтгэгдэл төрлөө. Нэг бодлын сайхан ч юм шиг нэгэн бодлын бүр аймшигтай ч юм шиг, энэ сонин өөрөө ч ойлгохооргүй мэдрэмжүүд яг хаанаас юунаас болж гарч ирснийг ойлгох юм алга. Над шиг олон долоо юм бодох донтой гарууд нь шөнөжингөө бодоод учир начрыг нь хайгаад эхэлнэ дээ, би яаааг тэгж гай болно. Тэгснээ нойр муутай хоноод маргааш нь ажил дээрээ муухай царайлаад байн байн эвшээлгээл, сайхан дүр зураг нүдэнд чинь төсөөлөгдөж байна уу ха ха. За за ёстой утгагүй сэдвээр энэ оройн бичлэгээ эхэлж байх шиг байна, гэхдээ зүгээрээ нэгэнт амьдрал ярьсных сайхан халуухан яриа өрнүүлчихье. Зиа одоо зун бараг дуусчихсаан гэж хэлж болно, тиймээс зуны амралтын дүгнэлт хийх цаг боллоо. Дурьдаад тоочоод байвал үүр цайлгах байх, зүгээр багцлаад товчхоон хэдэн өгүүлбэрээр санаагаа дэлгэх гээд үзье дээ. Хүний амьдралын хэв маяг хүрээлэн буй орчин, нөхөрлөж буй найз нөхдөөс дэндүү хамааралтай юмаа, бүр шууд хамааралтай гэж хэлж болно. Зүгээр л амраад ирэх хугацаандаа Монгол, Хятад, Швед дахь хүмүүсийн амьдралын хэв маягийг хальтхан харьцуулахад л тун сонирхолтой санагдсан. Уран цэцэн үг хэл нь байсан бол сайхан ном ч биччихмээр юм шиг хэ хэ, дэндүү ялгаатай тэс өөр өөр хүмүүс тэс өөр өөр амьдрал нүдний өмнө өрнөж байхыг хараад Би яг ямар амьдралаар нь амьдарч яах ёстой вэ гэж хэсэг тээнэглэзмээр. Өнөөдөртөө монголын талаар авч үзье л дээ. Нэг сар 10 хоног монголдоо сайхан амарлаа, над шиг амралтаа өнгөрөөхөөр энд тэндээс ирсэн хүүхдүүд хөдөө гадаа явж амраад байсан сурагтай. Надад ямар очих хөдөө нь байх биш таних айл байсан бол ганц 2 хоног ч гэсэн явах л байлаа, монголын хөдөөны амьдралыг утсан дээрээ буулгаж авсан бол бүүр ч гоё байхгүй юу, тэнд чинь бас шаал өөр амьдрал өрнөж байгаа шүү дээ. За ямартай ч хотын амьдрал хөгжөөнтэй наргиантай, уйдхааргүй л санагдсан. Найз нөхөд олонтой бол бүүр ч сонирхолтой, амралт зугаалга гээд ЗБнүүд (зохион байгуулагч) чинь юмыг дор дор нь сэтгэж байгаа юм шүү дээ. Ер нь уйднаа л гонж, залуусынх нь үг хэл гэж гүйцэгдэхгүй заримдаа бүр яриан дунд нь төөрчихнө ойлгоноо л гонж. Нэг бэрхшээлтэй юм нь эр эм хөгшин залуу гэлтгүй архи пиво уух тун дуртай юмөө, 20 дөнгөж гарав уу үгүй юу бондойсон бондойсон пивоны гүзээнүүд гэдсэээ дааж ядаад л аль хэдийн эхнэр хүүхэд авсан эцэг нар шиг л том том ариад л үнэтэй төмөр хөлөглөөд л. За зарим нь ч бүр үнэхээр эхнэр хүүхэд гээд хар залуугаараа юугаа ч мэдэхгүй эцэг эх болоод ёстой амьдралаараа наадаж байнаа. Эсвэл би тэгж хүүхэд шиг сэтгээд, амьдралаас тасарчихсан манарч яваа юмуу бүү мэд. Ер нь тэгээд миний нуршсан нуршаагүй мэдэхгүй хүн байх биш, юу болоод байгааг ойлгож ядсандаа би л бачуурах гээд байгаа биз. Хэт эрт амьдрал үзэх сайн талтай ч бас муу тал байна, хүүхэд нас гэж сайхан үеийг алгасах нь холгүй байна шүү дээ.

Алсын хараатай амьдарцгаая залуусаа

2 comments

  1. Micheel · August 2, 2011

    Bognii bish boginii am gedeg bxa gesnees sormuus chin yamar gogo bnaa. Casanovinnagiin blog deer chinii untaj untaj bga laag xoorxon zurag bleshd. ulgeriin tsasan gua l iim oxin bsan bx gej bodogdson

    • gozziplady · August 2, 2011

      aaan he he bi bogni l gj bichdin bh gj bodsin, bayarlalaa. he he bas dahiad bayarlalaa🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s