Цагийг үр бүтээлтэй өнгөрөөнөө гэж

Сүүлийн хэдэн сард өнөөдрийнх шиг үр бүтээлтэй, их зүйл хийж амжуулсан өдөр ёстой NO шүү дээ. Өглөө эхний цагаа пялаад, нам унтсныг эс тооцвол гэхүү дээ. Ямартай ч амттайхан зүүднээсээ салж чадахгүй, сэрүүлгээ хойшлуулах гэж байн байн сэрсэн ч буцаж унтах болгондоо экшин кино шиг сонирхолтой зүүд зүүдлэсэндээ харамсахгүй байна өө. Зүүдэндээ хүртэл За одоо босохгүй бол арай л даварсан юм боллоо гэж бодоод л унтаат байна лээ ха ха.  

Орноосоо год гэж босож харайгаад сүн гээл гэрээс гартал хорвоо ертөнцтэй холбодог ганц чухал зүйлээ мартснаа метрондоо суугаад дуу сонсохоор хайхдаа мэддэг юм. Гэнэт утасгүй болчихсон чинь нэг л хоосон оргиод ямар сонин байваа, Казановинна хүүхнийг утасгүй яаж ийм удаан тэсэж байнаа гэж гайхахад хүртэл хүрсэн. Гэхдээ утасгүй байх чинь нэг талаараа алдагдалтай ч өөр бусад талаараа ашигтай болохыг өнөөдөр л мэдэрлээ. Хальт дурьдвал: дуу сонсож чихээ өвтгөхгүй, хичээл дээр мсж бичиж тоглоом тоглож анхаарлаа сарниулахгүй, гэртээ эрт харих гээд өгөөжтэй тал олонтой л байлаа. Хаяа нэг мартчихаж байхад гэмгүй л юм. Хичээл тарааскы гэртээ ирээский ийм л байна. Эрт ирснийх гээд хэдэн долоо хоногийн турш сэтгэлдээ тээж явсан асуудлуудаа шийдэхэд тун тохиромжтой нөхцөл байдал бүрджээ. Юу вэ гэхээр хувцсаа угаах, угаасан бүх хувцсаа индүүдэх, өрөөгөө хогноос нь салгах. Нэг зүйл нэмж хэлэхэд би оймснуудаа хүртэл индүүдсэн ха ха. Өнөөдрийн хувьд төлөвлөгөөгөө даван биелүүлсэн танаа “хөдөлмөрийн гавъяат” шагнал олго сугай гээд хэн нэгэн нь хашгирах ёстой байх.

За за олон долоо юм чалчиж суух цаг одоо бас биш юмаа, хийх хичээл дуусгах даалгавар байгаад байна. Түрхэн зуур бака чика андууд минь

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s