Аз жаргалын түлхүүр

Амьдралд зовох цаг байхад жаргах цаг гэж бас байдаг, аль нэг нь үгүй бол амьдралд утга гээч нь дутна. Нинжин сэтгэл нимгэн түрүүвч 2 байхад ч хүн аз жаргалтай амьдарч болно, гэхдээ мөнгийг үгүйсгэж байгаа юм бишээ. Аз жаргалыг чин сэтгэлээсээ хүсэж түүнийхээ төлөө уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж бартаа бүхнийг даван туулах чинь л өөрөө АЗ ЖАРГАЛ юм шүү дээ. Яг одоо би өрөөндөө ганцаараа, цонхоор айлчлах жихүүн салхинд гар жиндэн бодолд автан сууж байна… зүгээргүй бас сэтгэлээ уудлан дэлгэн сууж байна. Хаяа хаяахан бодолд автан Би яг юуны тулд амьдарч байна вэ? гэх тэнэгхэн бодолд хэсэгхэн ч болов автаад байх юм. Өөрийгөө юу хүсэж мөрөөдөж байгааг хэнээр ч хэлүүлэлтгүй тодоос тод мэддэг, юу хийх ёстойгоо хэнээр ч заалгуулалтгүй сайн мэддэг, дайчнаар бол нүүрэндээ галтай нүдэндээ цогтой эрэлхэг зоригтой баатар цолтон байсан мэт…Гэтэл яг одоо, яг одоо Би өөрийгөө хаа нэгтээ алдсан мэт, сэтгэл минь хоосроод төөрсөн мэт, сүргээсээ хоцроод өнчирсөн мэт гашуун бодлууд хоолойг минь аргаад бүх л уур бухимдлаа хэлж үл чадна. Шүлэг найргийн зохиолч байсан бол уран цэцэн үгээрээ уяраах байлаа, Шингэн нарийн хоолойтой байсан бол уран гургалдай шиг дуугаараа уяраах байлаа. Хаанаас эхэлсэн амьдрал хаана очоод зогсохыг үл мэдэх ч, харанхуйд хөтлөх түшиг минь замд минь бий гэдэгт итгэнэ.

Бяхаан охин байхдаа би ээжтэй аавтай байвал аз жаргалаа гэж бодно, яагаад гэвэл би аавтай болгонд атаархдаг байлаа. Дараа нь би мөнгөтэй бол аз жаргалаа гэж боддог боллоо, яагаад гэвэл аавыг ч гэсэн худалдаад авах юмсаан гэж тэнэглэдэг байлаа. Эцэс сүүлд нь би энэ амьдрал минь тэр чигтээ л аз жаргалаа гэж бодлоо, яагаад гэвэл надад ААВ байсан… байсаар ч байх болно. Энгэрт нь эрхэлж, гарт нь тэврүүлсэн аавын эрх охин байх хувь дутсан ч Би ААВ бас ЭЭЖ гэдэг хоёр хүнээс төрсөн болохоор аз жаргал биш гэж үү. Ааваа гэж дуудах хүнгүй өнгөрүүлсэн урт хугацаанд өөртөө тийм хүн байхгүй ээ гэж итгүүлэхийг оролдсоор залхаж байна, зүгээр л тэнгэрлүү хараад ААВАА гээд хашгирмаар байна. Ингээд л боллоо…

Олон хүмүүс намайг аавтайгаа адилхан гэдэг, толинд харахаараа би танийг яг ийм хүн байсан байхаа гэж төсөөлдөг.

6 comments

  1. Emma · September 2, 2011

    hehe yu gj helhee medku bn ….just good luck !😉

  2. Mandukhai · September 2, 2011

    http://www.youtube.com/watch?v=E0d2y0balDk ene aimar huurhun duu sonsooroi. Chi bid 2 zarim talaaraa tostei yumaa

    • Mandukhai · September 2, 2011

      🙂

  3. Casanovinna · September 5, 2011

    nulims garah dohloo, tun uran yaruu, oilgomjtoi bichjee. Zgr dee nz mini amidral chamd dutuu ogson hairiinhaa toloo hojim zaawal nohoos toloh bolno, haaya setgel sanaa dooshilj bdag ch gesen haaya ene amidral hichneen saihan yum be gj bodtol az jargalaar byalhah ue bas bdag shuu dee ter mochuudiin toloo uragshaa temuuleed bh heregtei. Aja aja!

  4. Angela,Tsoomo · September 5, 2011

    amidrald bvh yumig shnar ogdgv yumooo, hatu amidralig tulad ongorch chadaj bj l chi az jargaltai uchirna🙂 zowlon negte l yum bn oilogjina gehde zorigtoi bgaarai🙂 good luck

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s