Дэглэм барих хүн байна уу???

Өдөр тутмын амьдрал минь нэг л жигдэрч өгөхгүй, хийх ёстой зүйлсээ цагт нь амжуулахгүй байхаар уур уцаар минь дээд цэгтээ тулах юмаа. Өнөөдөр баасан гариг, өнөөдрөөс уг нь 3 хоногийн дэглэм барихаар төлөвлөснөө мартаад хоол идчихсэндээ дургүй хүрээд байна. Тэрхүү дэглэм маань ердөө 3 хоног үргэлжлэх бөгөөд тун өгөөжтэй үр дүн үзүүлэх ёстой юм л даа. Дэглэм маань ерөнхийдөө аннас идээд ус уугаад л 3 хоног амьдарчих юм бол ходоод гэдэсний минь үйл ажиллагаа дөнгөж төрсөн мэт хоол ундыг цоо шинээр боловсруулж эхлэх зориологотой юм. Та бүхнийг ч мөн адил туршаад үзээрээ гэж зөвлөмөөр байна, эрүүл мэндийнхээ төлөө оролдоод үзэхэд та бүхэн хожно уу гэхээс алдах юу ч байхгүй шүү дээ. Тун энгийн, хялбар, зардал бага, тодорхой орон зай шаардахгүй энэхүү дэглэмийг л барихад ходоод гэдсэндээ санаа зовох хэрэггүй болохнээ. Миний хувьд ходоодны өвчин бол хамгийн их анхаарал хандуулах асуудал болчихоод байгаа, тун удахгүй дэглэмээ өөр дээрээ туршаад, сэтгэл санааны байдал, үр дүнгийн талаар та бүхэнтэйгээ хуваалцнаа л гэчихсэн байгаа. За надтай хамт турших хүмүүстээ амжилт. Хамгийн гол нь аннаснаас өөр юу ч идэж болохгүй, мөн зөвхөн ус л уух дүрэмтэй, өлссөн үедээ аннасаа идээд цангасан үедээ усаа уугаад байждээ. Дашрамд хэлэхэд энэ дэглэм нь европ даяар алдартай гэж багш маань хэлсэн шүү

 

 

3 comments

  1. Tulca Bergen · September 3, 2011

    ingej deglem barih tun amargui bh shuu. han borgotsoi maan nileed huchtei bodistoi, medeej C vitaminii granat l gedeg utgaaraa, darhlaa saijruulah nolootei ch terhuu huchtei bodis n hodoodiig tsochroogood ulam olsgood baihgui gej uu. us bol balgaad baihad gemgui saixan undaa shu… yutai ch amjilt!

  2. Micheel · September 6, 2011

    Turshiltiin huurhun tuulai mini deglemee barij duussan u? Vr dun ni yu bolson be? Ix olsoj yadardiin bnu? Turdag yum bnu? Zaaval bicherei. Araas chin orox xvmvvsiin tsuvaa nadaar exlex geed tesen yadaj bna shv😉

    • gozziplady · September 6, 2011

      he he zarim neg uchir shaltgani ulmas degleme barij ehlegvi bga, tun udahq barinaa. Medej yamar vr dvnd hvrsne tailagnalgvi yahaw

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s