Намрын налгар өдрүүд

Хаврын хавсрах салхи

Намрын навсгар салхи гэх юмуу хаашайн, өглөө орцныхоо хаалгыг онгойлгов уу үгүй юу хийсэх шахлаа. Ёстой утгаар нь салхилж байна даа өчигдөр өнөөдөр 2. Мах шөл нь багадсан надад өөх бас дутагдаж байгааг минь сануулах шиг хавиргыг минь нэвт нэвт салхилж байна. Болдог бол өвлийн куртк өлгөөд явахад харамсхааргүй аймшигтай хүйтэн санагдсан, болохгүй ч юм байхгүй л дээ хамгийн гол одоо өвалдөө орчихоор жинхэнэ өвөл нь ирэхээр яах билээ дээ гэсэн бодол түр ч болов даараад явж байхад минь хүргээд байна. Бас нэг шалтгаан гэвэл хавар хичээл амрах үеэр өөрөөр хэлбэл яг монгол явахын өмнөхөн манайх нүүснийг санаж байгаа байх. Би гэдэг хүн өөрийн гэсэн бүх зүйлсээ цаасан хайрцганд хийгээд эгчийндээ аваачаад далдын далд долоон уулын цааана чулуудчихсаан. Удаан хугацаагаар суурьших орон сууц олтдоо надад хамаарагдах зүйлс маань тэр хавиараа л байж байх учиртай юм. Уг  нь тун эрэлт хэрэгцээтэй байгаа хувцас хунараа авчирхаар очсон ч 2 чимданаас илүү юм авчирч чадаагүй ээ. Хавар намрын гадуур хувцас байгаа ч дотор нь өмсөх цамцнууд нь байхгүй болхоор дааруулаад л байх юм😦

За за тэр ч яахав, манай хичээл өнөөдөр маш эрт тарчихаад би нь блогтойгоо найзлаад сургуулийнхаа номын санд сууж байна. Учир юу гэхээр, сүүлийн 2 цагийн хичээл орох багш маань ирэхгүй 10мин болсныг нь далимдуулан ангиараа таслахаар шийдсэн бөлгөө, хэн ч сургууль дээр үлдэхгүй хам хэрэгтэн болох юм гэнээ. Гэтэл надад хийх юм байгаа болохоор явахгүй гэсэн чинь за тэгвэл багш чамайг олхооргүй газар нуугдаарай гэдэг юм ха ха. Гэхдээ үнэхээр багш өөрөө сургууль дээр байхгүй бол санаа зовох зүйлгүй уртаар амьсгалж болно гэж. Ажиглаад байхад манай ангийн мангар хэдэн юмнууд одоо л нэг нэгэндээ дасаад нэг анги шиг байдаг болж, даанч төгсөх жилдээ шүү. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд хоорондоо нэг ч үг сольж үзээгүй хүүхдүүд одоо хамтдаа хоол идээд сууж байна, энэ дэвшилт биш гэж үү. Эсвэл төгсөх гэж байгаа, салаад явах гэж байгаа гэдгээ гэнэт ухаарсан юм болов уу. Ямартай ч энэ жил сургууль дээр манай 2 хуруу байхгүй ч сонирхолтой байгаад тун баяртай байна. Ядахдаа л хийх хичээл, шийдвэрлэх асуудлууд ихтэй эхэлж буй төгсөх анги минь уйдаахгүй бололтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s