Бөртэ

Би Чингис хааны их хатан Бөртэ-н хойд дүр байна гэвэл яахуу??? ха ха бүр инээд хүрчихлээ. Өнөөдөр манай сургууль хичээл орохгүй гэж магнайг минт хагартал баярлуулдаг юм даа. Үд хүртэл унтаж үхрийн дуунаар сэрнээ гээл унтсан чинь харин ч бүр эсрэгээ унтаж чаддаггүй юм даа.  Яарч сандарсан ээж маань өрөөний гэрлийг минь асаачихаад явчихсан, унтахаасаа өмнө жүүс ууснаас болоод өглөө яах ч аргагүй орноосоо бууж ирэхэд хүрсэн дээ. Хаяа 2 давхар ор ядаргаатай санагддаг шүү.

Зө тэр ч яахав, Vällingby-н хавьцаа нэг дэлгүүрт аймар хямдрал болж байна гэнэ гээд л хүн бүр шуугиад, уулзахаар очих байсан эгч маань хүртэл тэнд явна гэхээр нь сонирхол хөдлөв. Очтол бодож байснаас минь шаал өөр дүр зураг, агуулах шиг юманд дэлгүүрүүдийн зарагдаагүй удсан барааг маш хямд үнээр борлуулж байдаг юм. Гэхдээ гайгүй дэлгүүрүүдийн чанартай хувцаснууд байсан болохоор нь хүмүүсийг дагаад зарим нэг юм шургуулж үзвээ, үр дүн нь 1 өмд 1 цамц 3 алчуур хэ хэ. Яг үнэндээ бараг гарт таарснаа л авчихсан гэхэд болно, хувцас харсан ч гэж дээ уулзаагүй удсан хүмүүстэй сайн уу муу юу гэх мэтийг хүүрнэнгээ бяцхан дайсны цэрэгтэй тоглоод олигтой анхаарал дэлгүүрийн бараанд хандуулаагүй тулдаа мөнгө бага зарсан байх. Дараа нь эгчийнхээ машинд дайгдаад гэрт нь очиж дэвтэр номнуудаа цуглуулж ирээд нэг санаа амраад сууж байна. Тэднийд Бөтрэ-н дүрд хувирч хэсэг загвартаж өөрийгөө баясгаад авсаан. Өдөр дэндүү хуртан өнгөрчихөөд байдаг цаг нь эхэлж байх шиг байна өө, гэрээс гарав уу үгүй орой болчих юмаа. Зиа тэгээд хийх хичээл номоо овоолоод тавьчихсан хүн маргаашнаас хараагаа улам мияртал нь толгойгоо улам яарьтал нь ном ширтэх юм байлгүй дээ.

Хөөөх цаг 00 болох гэж байгаа юм байна, унтахгүй бол маргааш хичээл дээр үхэл ханхлуулаад ширээ дэрлэхдээ тулна. За намайг зүүдлээд сайхан амраарай хорвоо дэлхий минь

  

ха ха орчин үеийн Бөтгэ позз, хайнга зогсож байнаа хатан гэхэд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s