Эрх дуураараа дүүлэн нисэх жигүүртэн та юутай жаргалтай вэ хэмээн бодолд автан өөрийгөө аргацаан суух би яасан өрөвдөлтэй юм бэ. Заримдаа бүр шувуу байсан ч болоосой гэж бодох юм. Нисээд л, нисээд л… салхи татуулан нисээд л.  Дэндүү бардам дэндүү эрхэмсэг бас дэндүү эрх чөлөөтэй. Бардам нэгэн ч хайрын өмнө сөхөрдөг, эрхэмсэг нэгэн ч шаналахын цагт толгой гудайна. Шувуу байсан ч болоосой харамсах гашуудахыг үл амсахсан.

 Сүүлий үед олон долоо юм бодсноос болоод байна уу, хараагаа шалгуулаагүйгээс болоод байна уу толгой өвдөх нь эхэлчихсэн үгээ хэлж үсээ зулгаахаас наагуурхан юм болж байна. Орой сууж блог бичээгүй уджээ, амьдрал минь дэндүү эмх замбараагүй утгаа алдсан мэт хөвөрсөөр нэлээдгүй хугацаа өнгөрч. Өдөр бүр ком асаагаад л wordpress.com гээл шагайдаг байсан цаг минь тэр үедээ их л уйтгартай хийх юм олддоггүй байсан санагдах юм, гэтэл одоо өдөржингөө л гэртээ эрт ирэх завгүй мөртлөө хийж гийгүүлсэн юм лав нүдэнд харагдаж гарт баригдахгүй байна. Тэгсэн хэрнээ л аймар их ганцаардаж, улам ихээр уйтгарт автаад байдаг зуршилтай боллоо. Дэргэд хэн нэг нь байхгүй л болчихвол нөгөө удаан аятай гунгийн дуунуудаа сонсоод эхэлж байгаа нь тэр, хөөрхий дөө хэ хэ.

Ер нь сүүлийн бичлэгүүд маань дандаа л нэг уй гашуу хоолойд аргасан аятай болжээ, тун удахгүй нөгөө сүрхий эрч хүч инээд хөөр ярьсан Симона эргээд ирнээ. За одоо харин давсандаа явъя маргааш өглөө 08.00 ангийн ширээ дэрлэж байх ёстой, бүгдээрэй намайгаа зүүдлээд сайхан амраарай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s