Эргэн уулзаж байгаадаа баяртай байнаа

Шинэхэн долоо хоногийн мэнд цоглог залуусаа золбоолог бүсгүйчүүдээ. Ажил сургуульдаа шамдах сүүлийн долоо хоног минь ийнхүү эхэлж байна ха ха, шал инээдтэй юм.

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан
Аз жаргалын мөнгөн жимээр
Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн
Угтах он ийнхүү айлчлан ирлээ гэж байгаа аятай, өглөөний мэндийг яасан ч сүр дуулиантай хүргэж байнаа. 

Хуучин оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо инээд хөөр аз хиймороор цалгин угтах хором мөч ойртсоор буй сэтгэл догдлуулам өдрүүд аль хэдийнээ учиран золгожээ. Сэтгэл санаа High high байхаар урам ороод ч гэх үү, онгод ороод ч гэхүү блогтойгоо найзлах хүсэл минь оргилон гарч ирээд байх юм. Даанч амралтын өмнөх ачаалал гэдэгтээ дарагдаад тун чиг зав муутай гүйж явна. Өглөө эртээ гэгч нь босоод 6 долоо хоног очоогүй англи хэлнийхээ хичээл дээр иртэл багш маань танихгүй ч байх шиг ха ха. 2 цагийн турш хоцорсон даалгаваруудаа тачигнатал хийлээ шд. Сүүлийн 6 байна уу 7 долоо хоног эрт босоогүй, нуухнаасаа ч бүрэн салаагүй амьтан сургуулийн хаалга татаж байсныг бодвол үнэн цоглог хүн бэлдээгүй шалгалтаа тун ч амжилттай өгчихөөд мишээгээд сууж байна.

Мань хүн нээх сүрхий ойлгосон ухаарсан хүн шиг одоо ёстой блогоо тогтмол бичнэ энэ тэр гээд л эхэлдэг юм, тэгээд хэлчихээр гай нь таарч байгаа юм шиг газрын гаваас ч хамаагүй асуудлууд нь ундраад гараад ирнээ. Тиймээс энэ удаад худлаа үнэн хэрэгжихгүй амлалт өгөлгүй, би нь аль болох боломжоороо блогоороо шагайгаад байнаа гээд л хэлчихье хэ хэ. Ямартай ч хичээл сургууль хэсэгтээ л амарч цаг зав олгох шинжтэй, төгсөх ангийн том анай болчихоор чөлөөтэй ч амьсгалж болохгүй энд тэндээс багш ийм даалгавар тийм даалгавар гэж өр нэхэх нь холгүй тайван ч суулгахгүй санаатай юмаа. Зиа өнөөдрийн алтан нар алаг дэлхийг гэрэлтүүлэн, богинохон бичлэг минь блогийг минь гэрэлтүүлэн сайхан өдөр эхэлж байнаа. Та бүхэн ч гэсэн энэ сайхан өглөөг инээмсэглэл дүүрэн угтсаан гэж найдаж байна, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй залуусаа.

 

3 comments

  1. Leo Galzuud · December 24, 2011

    merrty Xmas!!!

  2. Leo Galzuud · December 24, 2011

    kk oo ene “t” haanaas garaad irchuu

  3. Durlasan zaluu · January 6, 2012

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s