Заримдаа л…

Заримдаа л тэнгэрт нар гийдэг, тэгэхээр би баярладаг

Дандаа л тэнгэрт нар гийдэг бол, сартай шөнийг би хүснэ. Гээд л дуулаад байдаг даа.

Тиймээ, заримдаа л бороо шивэрч, заримдаа л цас будрах нь сайхан. Гэхдээ манай эндхийн харанхуй бөглүү газар өвөлдөө ахиухан шиг нар гарчихаж байвал зүгээр л байх юм. Би гэдэг хүн хүйтэнд дургүй ядаж байхад нүдээ аниад нээхийн завдалгүй харанхуй нөмрөөд ирэхээр үнэн амьдрах итгэлгүй болчих юмаа. Зул сар боллоо, цас хаачив? ордог дээрээ. Шинэ он ирлээ, цас хаачив? будардаг дээрээ. Шал зархарсан юм болж байгаа байхгүй, ямарч баярын уур амьсгал төрөхгүй, бүүр бороо орж тэнэгтэхийг нь яаана. Аз болоход Стокольм хот маань өчигдрөөс шинэхэн цасанд хучигдаад хаашаа ч харсан нүд гялбам сэтгэл сэргэм өвөл гээч нь утгаараа өвөл болох шиг. Зиа тэр ч яахав, хүсэн хүлээх нь холгүй юм болж байж орсон энэ их цас нь хайлж урсаад шавар шаалбаагтайгаа хутгалдсан сайхан дүр зураг нүдэнд бууж байна шүү. Би ч яахав бахь байдгаараа навсайгөөл өвлийн төрхөндөө орчихсон гэр сургуулийн хооронд гэлдэрсэн болж л байна. Удахгүй төгсөх гээд хийх хичээл, дуусгах ажил үстэй толгойноос минь ихээс их байна. Тэгнэ ингэнэ гээд хийх юмнуудаа бодоод суухаар биеэ хэд хуваасан ч хангалтгүй санагдаад боож үхэж босож харайх дээрээ тулах юм заримдаа. За за тэр балай толгой өвтгөсөн ярьвигтай асуудлуудаасаа хоромхон ч болов салах санаатай сонин байхан хуваалцах гэсэн ухаантай юм. Блог бичиж суугаагүй дэндүү уджээ, сүрхий хурч тод үг хэл минь гацаад хурдан шаламгай урт хуруунууд минь үсгээ хайгаад хөгширч дээ ха ха, наргисан юм.

 Нээрээ сүүлийн үед хэт их юм боддог болсноос болоод нүүрэнд минь үрчлээ сууж үсэнд минь буурал залрах нь холгүй юм болж байна өө. Хаана ч хэнтэй ч явж байсан нэг мэдэхэд хаашаа ч хамаагүй гөлөрчихсөн сууж байх боллоо, яана даа хөөрхий. Бирд ч юмуу, бурхан ч юмуу нэг ид шидтэн гарч ирээд ЗИА СИМОНА ЧИ 3 ХҮСЛЭЭ ХЭЛ гээд магнайг минь харагтал баярлуулдаг болоосой гэх мэтийн солиотой бодлууд хүртэл толгойд эргэлдэх гэж, яах аргагүй галзууралтын 1ээр зэрэг байх шүү хэ хэ.

Бичээд байвал бичээд л байхнээ энэ гар чинь, унтаж амрахгүй бол болохгүйнээ. Нэг хүн намайг “эртхэн унтаж амраарай гуйж байна шүү” гээд миний өмнөөс надад санаа тавиад байна. Би ч бүр яахаа алдсан азгүй хүн биш л байгаа юм байна, намайг гээд санаж сарвайх хүн дэргэд минь байгаад талархаад одоо ингээд зөөлөн ор дулаан хөнжилдөө духтай нь аргагүй дуг хийгээдэхье. Өглөө эрт хичээлтэй учираас аль болох эрт унтах нь хамгаас чухал байна, тиймээс дараагийнхаа бичлэгээр уулзатлаа түрхэн зуур бака чика залуусаа. Сайхан амраарай хорвоо ертөнц минь

Дайсны цэрэг мань 2ын хамгийн сүүлийн үеийн зураг байлаа гэж

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s