Дуртай Дуртай

Гутал бол миний хамгийн том сонирхлуудын нэг гэж хэлж болно. Дэлгүүр хэсэхээр нүд юуны түрүүнд л гутал хайгаад л явчих гээд байдаг талтай. Харамсалтай нь манай энд иймэрхүү сайхан эд өмсөх заяа ховорхон олдоно. Жоохон дулаарав уу үгүй юу утга учиргүй бороо өдөр шөнөгүй цутгачихна ядаж байхад өндөр өсгийт гуайг углаад гарахаар үгээ хэлж үсээ зулгайх нь холгүй ядарч туйлдсан амьтан босго давна шүү дээ. Ойлгох юм алга монголд байхдаа өдөр шөнө, өвөл зун гэлтгүй л 12 см дээр чинь донжгоноод болоод л байдаг байсан, гэтэл энд болохоор хаяа нэг баяр цэнгээн хөөцөлдөөд гүйхээр хөл холгож энэ тэр. Одоо ч бүр иймэрхүү сайхан юм шургуулаад сэлгүүцэж байх зав нь ч алга боломж нь ч алга. Дөрвөн нүдэлсэн номын солиот, дөрвөн хананы дунд хашигдсан гэрийн тэжээвэр амьтнаас өөрцгүй нэгэн болчихоод байна. Сургуульд явна гэдэг, төгснө гэдэг бөөн гай лай юмаа, хичээл хийнэ гэхээс дотор муухай оргих нь холгүй байна ха ха. За за тэр ч яахав эдгээр байхан золигнуудыг эдлэхийн заяа одоохондоо байхгүй ч ядаж харахын заяатайдаа талархаад та бүхэнтэйгээ хуваалцъя

This slideshow requires JavaScript.

2 comments

  1. Rosemary · May 26, 2013

    What’s up, I log on to your blog regularly. Your writing style is witty, keep it up!

  2. Miriam · November 2, 2014

    I couldn’t refrain from commenting. Very well written!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s