Юу л болоод байна даа

Сүүлийн үед миний амьдрал дэндүү хурдан гэмээр эрчимтэй эргээд байх боллоо. 2 жил амьдарсан гэрээсээ 2хон хоногийн дотор нүүх шийдвэр гаргадаг юм байна. Сайндаа ч бишээ, эмээ маань энд ирчихсэн хамт баймаар санагдаад хажууд нь хүрээд ирлээ хэ хэ. Миний өрөө гэж нэг инээдтэй хувцасны шүүгээ шиг мухар, ядаж байхад тааз нь гурвалжин болхоор давчуу өрөөндөө нугаларч явах гэсээр бөгтгөр дээрээ улам бөгтгөр болох шинжтэй шив. За тэгээд насаараа амьдрах биш гээд нүүж ирснээ зөвтгөх санаатай их л үзэж байна. Уул шугамандаа бол хөөрхий муу дайсны цэргээсээ л зугтаах нь холгүй нүүсэн ухаантай юм. Сургуулиа төгсөх гээд хичээл ихтэй байхад хүүхэд асрагч хийхээс бултсан маягтай гэхүү дээ. Нэг хэцүү юм нь над шиг нойрондоо харамч хүн өглөө эртээс эрт босож хаа холыг зорих гэдэг үнэн асуудал болох байх, босохгүй гээд яах ч билээ дуртайдаа ирчихээд ганц цагийн өмнө босож чадахгүй бол сургууль соёл гэж яриад ч хэрэггүй биз. Надаар нь уг нь сонин сайхан солио гажуу тоймгүй байна, даанч юу хийсэн нь мэдэгдэхгүй ангайж байх хооронд нар сар нь ээлжлээд л мандаж жаргаад өдөр хоног нь цаг минут адил урсаад байх юм. Юун блог, манаач нь болох нь холгүй байсан нөгөө муу facebook.ээрээ ч шагайх боломж олдохоо больж дээ. Шинэхэн өрөөнд минь интернэт байхгүй болохоор хэд хоногтой ком.оо бариад л өөр өрөө рүү гүйсэн байдалтай л байна хэ хэ. Тун удахгүй утасгүй нэт.тэй болчихно, тэгэхээр дутагдах гачигдах зүйлгүй бяцхан өрөөндөө өөрийгөө борлуулаад хэдэн сарыг өнгөрөөхнээ.

Ор минь наддаа л таарсан нарийхан юм байгаан

Хичээл хийх зай энэ хавиар

Хувцасны шүүгээ даанч багтсангүй хэ хэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s