Симона зөвлөж байна

Эмэгтэйчүүдийг хамгийн ихээр санаа зовоодог асуудлуудын нэг бол яах аргагүй нүүр нүдний үрчлээ. Ойр хавийнхаа эмэгтэйчүүдийг ажихнээ бүгд л нүдний зовхи унжаад нүүр минь үрчлээтээд гэж санаа алдсан хүмүүс. 30 гараад ирэхээр хүссэн хүсээгүй хөгшрөлт явагдаад л эхэлчихдэг хорвоо юм даа. Эмэгтэй та Аз жаргалтай амьдрахын тулд юуг мэдэх ёстой вэ? гэсэн нэг нүдэнд минь туслаа л даа. Хальтхан нүд гүйлгээд харахад эмэгтэй хүнд хэрэгтэй бүхий л зөвлөгөө товч бөгөөд тодорхой байна. Өөрөө л уншаад мэдээд авчихвал дэндүү хайран санагдаад хэрэглэж, турших хүсэлтэй хүн байвал мэдээд авахад илүүдэхгүй биз ээ гэж бодоод эмэгтэйчүүдтэй хуваалцахаар шийдлээ. Бүхэл бүтэн номыг хуулж бичээд сууж байлтаа биш хамгийн хэрэгцээтэй гэснээс нь өдөр өдөрт бичиж байвал зүгээр байх. За өөртөө хайртай, шинэлэг зүйлийг эрэлхийлэгч эмэгтэй бүхэнд зориуллаа.

Нүүрэндээ олон удаа илэх нь үрчлээг багасгаж овор багатай харагдуулдаг:

2 алгаа хооронд нь халуу оргитол үрсний дараа алгаараа дух, хацар, хамрын самсааг оролцуулан нүүрээ дээрээс нь доош нь хэдэн 10 дахин зугуухан илнэ. Өдөрт 2оос доошгүй удаа ингэж илснээр нүүрний цусны эргэлт сайжирч, арьс нь зөөлөрч, өнгөлөг, овор багатай харагдахаас гадна үрчлээтэхээс сэргийлж, тогтсон үрчлээг багасгадаг. Бас ханиад томуу тусах, нар салхинд явахад нүднээс нулимс гоожих, толгой ангалзах, өвдөх, хамар тагларахаас сэргийлдэг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s