ШҮҮХ хурал

BildBildBildBild

Монголоор бол хууль эрх зүй гэх юмуу даа, нэг тийм хичээл орж эхлээд байгаа юм. Хичээлийнхээ дагуу өнөөдөр Стокольм хотын шүүх байгууллага дээр ангиараа зочилвоо. Галт тэрэг саатнсны улмаас очих ёстой цагтай амжиж  очилгүй нэлээд эвгүй байдалд орох шахсан хэ хэ. Шүүх хурал энэ тэр гэхээр нэг л айж сүрдмээр кино шиг юм төсөөлсөн чинь, санасныг бодвол их чөлөөтэй энгийн явагддаг юм байна. Мэдээж хууль дүрэм сахиулж, үнэн мүнэнийг тогтоодог гэсэндээ хурлын үеэр дагаж мөрдөх заалтуудтай. Манай ангийнхан гэж сүр дуулиан болсон хэдэн юм сандран байж өөр өөр танхимд хуваагдан ороод суугаад авав. Хамгийн чухал зүйл бол гар утсаа унтраасан байх шаардлагатай, гэтэл нөгөө яарч сандарсан юмнууд нь мартаад орчихсон, нэгэнд нь мэссэж ирээд удаагүй, дахиад өөр нэгд нь дуудлага ирснээс болоод ааштай шүүгч авгайд хөөгдөх дөхсөн. Хохирогчийн талын өмгөөлөгч гээд нэг хүүхэн байнаа, байн байн бид нар луу ярваалтын харц чулуудаад, дуугүй суухгүй бол дэмий шүү гэсэн байдалтай мань хэдийг үнэн жижигрүүлсэн дээ ха ха. Бараг 2 цаг 30мин бөгсөө банз болтол номын байдалд суусан ч хурал үнэн сохирхолтой санагдсан, болсон гэмт хэрэг яг кинон дээр гардаг шиг. Дараа тэгж байгаад сайхан дэлгэрэнгүй бичнээ, одоо маргаашийнхаа шалгалтанд бэлдэх хэрэгтэй байна. Хурлын танхимд зураг авахыг хориглослодог болохоор 00д нь л өөрөө өөрийгөө авсан ха ха.

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s