Симона зөвлөж байна №2

Түргэн хугацаанд турах шилдэг арга:

Хүн хэдий хугацаанл хэчнээн килограмм турах боломжтой вэ?

Хүн долоо хоног байтугай 3 цагийн дотор 2кг турах боломжтой ч ийм ачааллыг мэргэжлийн өнрөг зэрэглэлтэй тамирчид болон бэлтгэгдсэн хүмүүс даах чадвартай. Энгийн хүмүүс биеийн ерөнхий  хөгжлийн дадлагажилт бага учир богино хугацаанд өндөр ачаалал өгвөл эргээд эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлдэг. Долоо хоногт 5кг турлаа гэхэд системтэй хичээллээгүй тохиолдолд буцаад л жингээ нөхчихдаг. Системтэй хичээллэсний үр дүнд дээрх жингээ бүр мөсөн зайлуулах боломжтой.

Хүмүүс хөдөлгөөн нь хүний биед хоол хүнс адил хэрэгтэй байдаг гэдгийг тэр бүр мэддэггүй гэнэ. Хоол хүнсийг та  өдөр тутам хэрэглэдгийн адил хөдөөлгөөнтэй байх эрүүл урт удаан наслахын эх үүсвэр. Уян хатан хөдөлгөөн, цэх шулуун нуруу, зөв алхаа нь хүнд залуу насыг бэлэглэдэг. Охид бүсгүйчүүд маань за дараа долоо хоногт Шинэ жил, Март, Төрсөн өдөр гээд гоёлын даашинзандаа төгс харагдах гэж дэглэм барьж, эм ууж, гэнэтийн хөдөлгөөн ачаалал хэтрүүлснээс эрүүл мэндээ хохироох нь цөөнгүй, тиймээс үргэлж сайхан харагдахын тулд өөртөө анхаарал тавьж цаг гаргаж занших нь чухал. Хийж буй дасгалаа тогтмол цагаар, зөв зохистой нэгэн жигд хийвэл охид бүсгүйчүүд та бүхэн хүссэн хэмжээгээрээ турах боломжтой.

Түргэн хугацаанд турхыг хүсвэл:

1. Хүйтэн усаар биеэ шүрших

2. Усанд сэлэх, гимнастик хийх

3. Өдөрт 3н аягаас доошгүй тараг уух

4. Нойроо бага зэрэг хасах

5. Өдөрт 4-5 ширхэг алим идэх

6. Өдөрт 4-5 км явган алхах

7. Гурилан бүтээгдэхүүн, өөх тостой хоол, халуун ногоо, төмс, цөцгий, давс хэрэглэхээс зайлсхийх

8. Хоол идсний дараа унтаж хэвтэхгүй. аль болох хөдөлгөөнтэй байх

гэх зэргийн хөнгөн, бас энгийн аргуудыг хэрэглэвэл зүйтэй

Bild

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s